Нийгэм мэдээ

Зэрлэгшсэн муур, нохойг үргээх үер Богд ууланд аялахгүй байхыг анхаарууллаа

Иргэдийг 11 дүгээр сарын 2-10-ны өдрүүдэд Богд ууланд аялахгүй байхыг анхаарууллаа.

Учир нь Богд уулын зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх талбайг хамгаалах зорилгоор үүрлэж зэрлэгшсэн муур, нохойг үргээх ажлыг дээрх өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Богдхан уулын Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуутын амаар уг ажлыг зохион байгуулна.

Түүнчлэн дархан цаазат газарт нохой дагуулж явах хориотой тул газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтын талбайд нохой тэжээхгүй, үржүүлэхгүй байхыг сануулж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
2024-11-01 15:01

Үргээгээд яах болж байна хотруу оруулж хүн идүүлэх нь үү одоо тэр энэрэнгүй сэтгэлгээ ярьж попрохоо больж устгах арга хэмжээ авсан нь дээр байхаа нэгэнт эзэнгүй зэрлэгшсэн араатан шүү.

Зочин
Зочин
2024-11-02 00:50

Ер нь хаа сайгүй сул яваад байгаа нохойнуудыг нэг тийш нь цэгцэлмээр юм биш үү ямар ч төрлийн нохой аюултай шүү араатан бол араатан тиймээс нохойнуудаа гадуур авж гарахдаа хошуувчтай байлга

Иргэн
Иргэн
2024-11-02 13:42

Энэ чинь харин хамгийн схан ажиллагаа бх чинь...зэрлэгшсэн гэрийн тэжээвэр амьтад хүнээс айдаггшй хамгийн аюултай...

Зочин
Зочин
2024-11-02 15:58

Заас нохой муурч гэх шиг дархан цаазат газраас наад хулгаа луйвраар авсан газруудаа буцааж ав хөгиин шун�##�т бузрууд

Холбоотой мэдээ

Back to top button