Монголд нярайн зүрхний нээлттэй мэс заслыг хийж эхэлсэн байна
ЭХЭМҮТ болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар хамтарч Монголд эмчлэгддэггүй байсан нярайн зүрхний нээлттэй хагалгааг амжилттай хийжээ.
Манай Улс эхийн болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилт тавьсан.
0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дийлэнх нь нярай үедээ энддэг гэх судалгаа бий. Нярайн эндэгдлийн шалтгааны ихэнх нь төрөлхийн хөгжлийн гажиг байдаг байна.
Төрөлхийн хөгжлийн гажиг дотроо зүрх судасны гажиг буюу зүрхний төрөлхийн гажиг нь хамгийн том шалтгаан болдог бөгөөд Монголд жилд 350-400 орчим зүрхний төрөлхийн гажигтай нярай төрдөг байна.
Угтаа Монголд эмчлэгдэх боломжгүй 26 өвчний жагсаалтад нярайн зүрхний хүнд гажиг ордог аж. Өөрөөр хэлбэл, Монголд энэ өвчний эмчилгээг хийх боломжгүй, заавал гаднын улс руу явж эмчлүүлдэг байсан бол одоо эх орондоо эмчлэгдэх боломжтой болжээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.