Б.Отгонжаргал буддын гүн ухааны дээд цолыг хүртэж, лхарамба боллоо
МБШТ Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн Гавж Б.Отгонжаргал нь Балдан брайвүн Гоман дацангийн 16 зиндааг дүүргэн Улмаар гэвш лхаарамбын 6 жилийн шалгалтыг амжилттай өгч 2024 оны аравдугаар сарын 25-ны өдөр Гоман дацангийн хамба ламаас гэвш лхарамбын мяндагийг авлаа.
Б.Отгонжаргал ламтан нь Төв аймгийн Баяндэлгэр суманд 1987 онд төрсөн. Сумынхаа Д.Нацагдоржийн нэрэмжит дунд сургуульд 5-р анги хүртлээ суралцажд 1999 онд Улаанбаатар хотноо ирж МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Буддын Гүн ухааны сургалттай Дашчойнпэл Дацанд лам болж шавилан багш Сэргэлэн, Лхаарамба багш Дашжамц, Гавж багш Зундуйжамц нараар уншлага, чойр цанидын ном заалгасан. 1999 онд Банчэн Ойбүрүл ринбүчигээс Гэцүл сахил, 2011 онд Далай багшаас Гэлон сахил хүртсэн. 2003 онд Дашчойнпэл дацангийн гирган багш Лхаарамба Дашжамц, Гавж багш Зундуйжамц нарын зарлиг өршөөл, дэмжлэг тусаар Буддын Гүн Ухааны сургалттай Өмнөд Энэтхэг дэх Балдан Брайбүн Гоман дацанд шавилан Лавран багш Ёндонжамц, Өндөр багш Лувсанцүлтим, Гэвш Лхаарамба багш Түвдэн Яринпэл нарыг шүтэн Бурханы шашны гүн ухааны шастир номуудыг улам гүнзгийрүүлэн судалсаар 2012 онд Гоман дацанд “Парчин домын дамжаа” барьсан.
2018 онд зиндааны хичээлийг бүрэн төгс судалж дүүргэн, улмаар 2019 оноос Гэлүгбийн их шалгалт болох Лхаарамбын 6 жилийн шалгалтыг өгч эхэлсэн ба үүний зэрэгцээ 2023 оны 2-р сард Монгол орондоо ирж, унаган дацан сургууль болох Дашчойнпэл дацандаа “Гавжийн дамжаа”-г амжилттай бариад Гавж цолыг хүртсэн.Ийнхүү гавж Б.Отгонжаргал лам нь 20 гаруй жилийн турш дээдийн номд шамдан суралцаж 2024.12.03-04 ний өдрүүдэд Өмнөд Энэтхэг дэх Балдан Брайвүн Даш Гоман дацанд гэвш лхаарамбын хурлаа хуруулах болоод байна.
Буддын гүн ухааны хамгийн дээд буюу лхаарамба цолыг хүртэхийн тулд лам нар Энэтхэгийн Гэлүгбийн найман сургуульд Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр суралцаж лхаарамбын шалгалтад орох эрх авдаг. Үүний дараа жилд нэг удаа буюу нийт зургаан удаа буддын гүн ухаанаар шалгалт өгдөг байна. Эдгээр шалгалтыг амжилттай өгсөн тохиолдолд лхаарамба цол хүртдэг.
1930-аад онд Бурханы шашны сүм хийдийг устгаж, шашин шүтэх, шашны боловсрол олж авахыг хориглосноос хойшх 100 жилийн хугацаанд Монгол улсаас гарсан анхны лхарамба Д.Жавзандорж бөгөөд тэрбээр өдгөө Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбаар ажиллаж байна. Д.Жавзандоржоос хойш лхарамба цол хамгаалсан дөрөв дэх монгол лам Б.Отгонжаргал юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mundag
Баяр хүргэe
Лхарамбатай болоод Монгол улсд гийгүүлсэн юм �##�ага.Лхарамба гэдэг цол Сидхартагын буддизмд байдаггүй, Төвдийн бөөгийн сахиусны шашинд л байдаг цол .яг үнэндээ бол хатуул үйлийн л юм явж байдаг .
Өршөөгөөрэй энэ танд хүртээл үгүй мэдээлэл байна.Тэгээд ч Орчлон дээр та ганцаараа оршин тогтнодоггүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй.Таний энэ тэрслүү сэдэл газар авахаар үгүй болсон Тэр Бөө Христэд Хүлээн зөвшөөрөгдсөн Шинжлэх ухаанч шашин бол Бурханы шашин Богд гэгээн ламын шашин.
Баяр хүргие. Эрдэм ном сурах нь маш их хичээл зүтгэл, үнэн сэтгэлийн дээд билээ
Амжилт хүсье, манай лам нар маш их эрдэмтэй болоод байгаа шүү, мундаг. Ард түмэндээ бурханы номыг энгийн үгээр бас тайлбарлаж байгаарай. Бид чинь ойлгохгүй гэж нэг юм байнаа.
Ном ихтэй ламтан юмаа. Их ч сурч. Их зүтгэл их хөдөлмөр их тэсвэр хатуужлаар энэ бүхнийг даван туулж яваа байж таарна. Шинэ лхарамбад, номын буянд сүсэглэе. Номын цагаан буян дэлгэрэг ээ.
Баяр хүргэе дүүдээ