Нийгэм мэдээ

"Албаар улсын дугааргүй зорчих, зөрчилтэй хэвээр хөдөлгөөнд оролцох тохиолдол их байна"

Зарим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд Улсын дугааргүй оролцож камертай хэсгээр нэгдүгээр эгнээгээр явах болон бусад зам тээврийн зөрчил гарган зугтдаг байна. Үүнээс гадна хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч нарт төвөг учруулдаг асуудал иргэдийг бухимдуулаад буй.

Энэ талаар ТЦА-аас тодруулахад "Дугаарын зөрчил бүхий машинуудад бид хяналт тавин ажиллаж буй. Улсын дугаар нь тухайн тээврийн хэрэгсэл болон эзэмшигчийн гол мэдээллүүдийг агуулдаг бүртгэлийн нэг хэлбэр юм. Монгол улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгсэл болон түүний чиргүүлд Автотээврийн тухай хуульд заасны дагуу улсын дугаар авч, замын хөдөлгөөнд оролцох үүрэгтэй.

Гэвч тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгч нар автомашиныхаа улсын дугаар нь чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьдаггүй, зөрчилтэй хэвээр хөдөлгөөнд оролцох тохиолдол их байна. Мөн албаар дугааргүй зорчин зөрчил гаргах нь ч бий.

Зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан, бусад төрлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүд нь улсын дугааргүй, улсын дугаараа нуун далдалсан, бичиглэлээ бүдгэрүүлж арилгасан, буруу байрлуулах зэргээр гэмт үйлдлээ нуун далдлах оролдлого хийх явдал түгээмэл байдаг тул цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хяналт шалгалт хийж ажилладаг.

Иймд жолооч та автомашиныхаа улсын дугаарыг тогтмол шалгаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Номероо зориуд авч дугааргүй машин их явдаг болжээ. Энэ бол санаатай хийж байгаа үйлдэл. Үүний ард их юм бии. Ж: Осол хиигээд зугтхад дугааргүй машиныг олохгүй. Гэмт хэргийн маш том үүр болж байна.Мөн 1 р эгнээгээр явхад бүртгэлгүй учир хариуцлага байхгүй. Мөн утасны дугаараа зориуд авч холбогдохгүй болгодог. Үүнийг эрүүгийн хэрэгт шилжүүлбэл таарна.Монголоор дүүрэн номергүй машин явж байна.

Maшqж
Maшqж

Зөвлөж бна гэж хэлэх хэрэггүй шүү энэ бол зориуд санаатай номероо авч далд хийгээд хөдөлгөөнд оролцож байгаа эрүүгийн гэмт хэрэг цагдаа нар хараад хараагүй юм шиг өнгөрөөдөг учраас хотоор дүүрэн ардаа номергүй машинууд явж бна яагаад хатуу арга хэмжээ авч таслан зогсоохгүй бна вэ

Зочин
Зочин

Тээврийн цагдаагийн газар гэж ажлаа хийдэггүй, хийж мэддэггүй газрыг татан буулга

Зочин
Зочин

Ийм зөрчилийг шууд саатуулж ачих эрх хасах хэрэгтэй

Хуульч
Хуульч

Зарим хотхон дотор машины зогсоол хүрэлцэхгүйгээс бусдын машиныг түгжих хаах тохиолдол ихээхэн бдаг тул уурласан зарим хүн машины улсын дугаарыг нь хуулж , хулгайлдаг, хаядаг тохиолдол олноор гардаг юм бна. Улсын дугаар утасны дугаартай ижил хувь хүний өмч, мөн хувийн машинд нь зөвшөөрөлгүй хүрч эвдэж сүйтгэх нь гэмт хэрэг биш үү. ЗЦБ анхааруулга, санамж гаргаж давтагдвал арга хэмжээ оногдуулах хэрэгтэй бна.

Зочин
Зочин

Зөв

Зочин
Зочин

энэ шийдвэр үнэн хэцүү бна би тендерт явдаг хүн дархан номертэй болохоор хэцүү байнаа төвүүдээр явахаар үнэн хэцүү2 1927ДАХ

Иргэн
Иргэн

ТЦА- хаагчдыг арай өөр түвшинд ажилуулах шаардлагатай болжээ!!! Зөрчилийг хараагүй юм шиг л өнгөрөөдөг болсны улмаас зөрчил хэвийн юм шиг боллоо!!! Дүрмээрээ яваа жолооч л хохирч дүрэм зөрчидийн Арим хождог болжээ!!! Цалин урамшуулал талд нь холбож өгөх зэргээр ямар нэгэн ажил зохин байгуулах шаардлагатай болжээ!!!

Иргэн
Иргэн

Одоо товчоогоор биш хээрийн замаар УБ- хотод орж ирдэг болсон шүү дээ хө!!! Өөр олон арга чарга гарна ТЦА- тархи илүү юу тэнэмэл жолооч нарын тархи илүү ажилхуу гэдэг оюун ухааныг уралдаан болно!!!ккк

Хуульч
Хуульч

Мөн хулгайлж авсан дугаарыг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж болзошгүй тул анхаарах хэрэгтэй бна.

Зочин
Зочин

Ачааны тэрэг шиг 3 талд нь номер тавиулдаг болмоор юм .

Зочин
Зочин

Дугаараа авъя гэхээр өгөхгүй гэж хэлж байгаа юм биш үү. Машин авсан хүнд төрөөс дугаарыг нь өгөхгүй бол дугааргүй л явна даа.

иргэн
иргэн

ЕР НЬ ЗАМЫН ЦАГДАА СУЛ БАЙГААГААС ОЛОН ЖИЛ УЖГИРСАН ЗӨРЧЛҮҮД НЬ ГЭМТ ХЭРЭГ БОЛЖ ХУВИРСААР Л БН. ОДОО ХАРИН ЗАСАХ ЦАГ НЬ АЛЬ ХЭДИЙ НЬ БОЛСООН.

Холбоотой мэдээ

Back to top button