Нийгэм мэдээ
45 хоногт багш бэлтгэх сургалтын байгууллагуудыг бүртгэж эхэллээ
Боловсролын сайдын 2024 оны А/64 дүгээр тушаалын дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад "Багшлах эрх"-ийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж эхэллээ.
Ингэхдээ,
- Магадлан итгэмжлэгдсэн багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага байх
- Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй байх
- Сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулсан байх
- Багшлах бүрэлдэхүүний сургагч багш нар боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байх шаардлага тавих юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.