Нийгэм мэдээ

Дата: Хан Хэнтий чуулгыг 763 саяар засварлана

Xэнтий аймгийн орон нутгийн өмчийн газраас орон нутгийн төсвийн 763,747,200 төгрөгөөр Хан хэнтий чуулгад засвар хийхээр төсөвлөж, тендер зарлажээ. 

Тендерийн материалыг ирэх сарын 6-ны өдрийн 10:00 цагт хүлээн авах бөгөөд шалгаруулалтыг тухайн өдрийн 10:10 минутад хийх юм. 

Хан Хэнтийн чуулгын засварын тендерийн багц мэдээллээс хүргэвэл:

  • ₮176,156,100- Эд хогшил
  • ₮24,043,000- Цахилгаан багаж, хэрэгсэл
  • ₮178,767,100- Техник, тоног төхөөрөмж
  • ₮260,000,000- Тээврийн зардал
  • ₮127,781,100- Хөгжмийн зэмсэг

Хан Хэнтий чуулгын талаар мэдээлэл дурдвал, 1925 онд Монгол Улсад анхны дөрвөн улаан булан байгуулах шийдвэр гарсны нэг нь юм. 8,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр тус чуулгын барилгыг шинэчлэх төсөл гаргаж байжээ. Тус шинэчилсэн барилгын ажлыг 2012 онд эхлүүлж 2023 онд дууссан байна. Одоогоор 600 хүний суудалтай, есөн танхимтай, 78 өрөө тасалгаатай бөгөөд тусгай хэрэгцээт иргэнд зориулсан цахилгаан шаттай бүс нутгийн жишиг театр болсон байна. 

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button