Уран зургийн галлерейн галд өртсөн 25 бүтээлийг AR технологиор сэргээн үзэж болно

Монголын Уран зургийн галлерейд өнөөдөр "AR Gallery - Үнэт бүтээлүүд" нэрт үзэсгэлэн нээнэ.
2009 оны тавдугаар сарын 19-нд Монголын Уран зургийн галлерейд гал гарч, хосгүй үнэт 1000 орчим бүтээл их, бага хэмжээгээр өртсөн байдаг.
Харин өнөөдөр нээх үзэсгэлэнд галын гэмтэлтэй зургуудыг AR технологийн тусламжтай, эх бүтээлээр нь сэргээн үзэх боломжтой юм байна. Үзэгч http://onelink.to/3ehntm линкээр холбогдох аппликейшнийг татан авч, бэлтгэх хэрэгтэй.
Улмаар сонирхолтой дэглэлт бүхий галд өртсөн бүтээлийг AR технологиор сэргээн үзэж, давхар англи, монгол болон дохионы хэлийн тайлбарыг хүлээн авна.
"Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд зохион байгуулагдах энэ үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 18-наас ирэх арванхоёрдугаар сарын 5-ны хооронд нээлттэй.
Үзэсгэлэнд галын гэмтэлтэй 25 уран зураг, хосгүй үнэт 5 бүтээлийг дэглэжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.