Нийгэм мэдээ

Өвлийн дунд сарын шинийн 3-наас нар 17:00 цагт жаргана

"Маргаашаас хүйтний эрч чангарч, эрт харанхуй болж, нар бараг 17 цаг орчмоос жаргана. Томчуудаас гуйх гуйлт байна. Энэ бол нийтийн тээврээр хичээлдээ ирж, буцдаг хүүхэд бүрийн гуйлт юмаа.

Цүнхээ үүрсэн "жижигхэн нөхдүүд" автобусанд суух гээд таны дэргэд зэрэгцээд зогсож байвал заавал урдаа оруулж, туслаж, зам тавьж, цүнхнээс нь дэмнээд автобусанд нь суулгаж өгөөрэй.

Автобусанд сандал дээр сууж байхад нь хөөж босголгүй, бариулаасаа ч барьж чадахгүй, хөнгөн жингээрээ хөл дээр тань гишгэхэд уурлаж уцаарлахгүй, ард урдаасаа шахуулаад арай хийж амьсгалж явааг нь ойлгож, зай тавьж найрсаг хандаж байгаарай" гэх уриалга нийгмийн сүлжээнд давлагаа болж байна.

Эл мэдээллийг билгийн тооллын цаг тооны бичиг болон цаг агаарын мэдээлэлтэй холбон мэдээлэхэд, өнөөдөр өвлийн эхэн сарын 19-ний өдөр. Нар 8:05 цагт мандаж, 17:11 цагт жаргана. Ингэж явсаар өвлийн дунд сарын шинийн 3 буюу аргын тооллын 2024 оны 12 дугаар сарын 4-нд нар 8 цаг 24 минутад мандаж, 17.00 цагт жаргана.

Цаг агаарын тухайд 18-22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах ч 23-наас нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх төлөвтэй байна. Бага цасан буух улирал 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5 цаг 19 минутад эхэлнэ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

Би л болж байвал бусад нь хамаагүй гэх сэтгэлгээнээсээ салж хүн хүндээ хүндэтгэлтэй хандаж байя нэг хүний эрх нөгөөгийн эрхээр хязгаарлагдана гэдгийг ямагт санаж үйл ажиллагаандаа мөрдөж байцгаая.

Багш
Багш

Хүүхдүүийн хичээлийн цүнх маш хүнд байдаг . Иргэн та шөнө орой тарж өлсөж цангаж нойрмоглож буй хүүхдүүдэд суудал тавьж өгөөрэй!! Суудлыг нь , Бос ! ахмад хүнийг хүндэл гэж бүү булаагаарай!!!!!!!!

huuhdiin mungiig zogsoo
huuhdiin mungiig zogsoo

mangar batsaanuud yahaaraa suudald suuh estoi yum be.algadaas bosgohgui yu.tegeed ch ted avtobusaar yvah bish geriinhee hajud hariyalaliin surguulidaa yvah estoi.huuhdiin mungiig zogsoo

Irgen
Irgen

Huuhed ch gsn hun ym bga bizde ergutsen ter hogin niigemd bjiij huuhedee ch hairlku nvsh ve chi

Back to top button