COP29: Хөгжиж буй орнуудад 1 их наяд ам.доллар амлалаа

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх COP29 хуралдаан Азербайжан улсын нийслэл Баку хотноо арваннэгдүгээр сарын 22 хүртэл үргэлжлэв.
Энэ жилийн хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөгжиж буй орнуудад тулгамддаг санхүүжилтийг голчилж, хуралдсан. Тодруулбал, санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарсан.
Манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд COP29 хуралдааны хүрээн дэх Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохдоо, "Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийн тулд ДНБ-ий 50 хувьтай дүйцэх санхүүжилт шаардлагатай" гэж мэдэгдсэн юм.
Энэ нь ойролцоогоор 10 орчим тэрбум ам.доллар болно.
Тэгвэл, COP29 хуралдааны үр дүнд хөгжиж буй орнуудад нэг жилийн 1 их наяд ам.долларын санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж тохиролцжээ. Азербайжан улс манлайлж, энэ хувилбарыг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Гэхдээ эх үүсвэрийг талууд тодорхой болгож чадаагүй хэвээр аж.
НҮБ-ын хувьд сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр хөгжингүй орнуудыг уриалах хандлагатай байгаа. Харин АНУ тэргүүтэй өндөр хөгжилтэй орнууд харьцангуй хойш суусан шинжтэй явдаг.
Энэ жилээс эхлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөгжиж буй орнуудад улс орнуудаас гадна хувийн хэвшлүүдийг ч дэмжлэг үзүүлж ажиллахыг уриалах болсон.
Хаанаас, хэрхэн босгохыг тохиролцож амжаагүй ч жилийн 1 их наяд ам.доллар гэдэг томоохон зорилтод талууд саналаа нэгтгээд байна.
Монгол Улсын хувьд 2026 онд Цөлжилтийн асуудлаарх COP хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах үүрэг хүлээсэн байгаа. Энэ мэтчилэн тодорхой конвенцуудын хэрэгжилтийг хангах, олон улсын шинжтэй хуралдаан зохион байгуулах, санал санаачилгадаа хүрэхийн тулд төсөл, төсөв харах биш дээрх хүрээний санхүүжилт татах шаардлагатай юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газрын баялагтай 5 хошуу малтай газар тариалантай Монгол орон гуйлга гуйж явахын оронд луйварчдын хөрөнгөө хурааж дансы нь хаах ажил эрчимтэй явуул. Шоронд нь хорь. Гадаадад гарсан улс сүйрүүлсэн луйварчин өлөнгүүдийг баривчилж хатаа амьдаар нь.
Сайн бн.