Нийгэм мэдээ

Улсын Их Хурлын Тамгын газар ₮40 саяар тавилга авах тендер зарлажээ

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс 40 сая төгрөгөөр Улсын Их Хурлын Тамгын газрын нэгдүгээр байрны хоосон өрөөнүүдийг тавилгажуулах тухай тендер зарласан байна. Тодруулбал,

  • гарын тавиур, толгой, хөл амраагчтай, түшлэг нь стандарт хэмжээтэй 160 градус хэвтдэг сандал -12 ширхэг
  • олон улсын Е1 стандартыг хангасан материалтай. 3 хэсэгтэй, хаалга бүр тусдаа цоож бариултай, захын босоо хаалга нь хувцас өлгүүртэй, доороо гутлын тавиуртай шкаф -12 ширхэг
  • Модон болон MDF материалтай эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. формальдегид бодис агуулаагүй, олон улсын Е1 стандартыг хангасан материалтай ширээ- 12 ширхэг гэх мэт таван нэр төрлийн бүтээгдэхүүн авах аж.

Тухайн тендерийг энэ сарын 08-ны өдөр зарласан бөгөөд материалыг 12 дугаар сарын 13-ны 17.00 цаг хүртэл хүлээн авах юм байна. Харин уг тендерийн нийт өртөг урсгал төсвөөс гарна хэмээн тусгасан байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 9, 2024 12:31

Ямба нь хэтэрлээ. Наран туул захаас аваач.

Зочин
Зочин
12 сар 9, 2024 12:37

Инээдэмтэй юм 40 хөн сая төг тэгээд бас тендер зарлана нэг айлын тавилга авах мөнгө ч үүнээс илүү ёстой хох маа

Зочин
Зочин
12 сар 9, 2024 19:21

126-г дагасан зардл дийлдэхгүй нь

Холбоотой мэдээ

Back to top button