Нийгэм мэдээ
Автомашиныхаа шилийг хагалж, танхайрсан этгээдийг шалгаж эхэллээ
Өнгөрсөн амралтын өдрөөр нэгэн иргэн тээврийн хэрэгсэл дээрээ гарч зогсоод цонхыг нь хагалж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Тухайн иргэнийг олуж, тогтоосон. Өөрийнхөө эзэмшлийн автомашиныг эвдэн сүйтгэсэн байна лээ. Одоогийн байдлаар БГД-ийн цагдаагийн хэлтэс хэрэг нээн, зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлсэн" гэлээ.
Түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар буюу олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан хэмээн шалгаж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түгжрээд явахгүй байсан гэсэн шүү!!!
Хүн машиныхаа с�##�хины шилийг солих гэж байсан гэнэ лээ
Юмтай хүн хөрөнгөөрөө тоглоллоо өөр я�##�гах гээд байгаан машаанаа шатаасан ч тухайн хүний эрх биз дээ?