Нийгэм мэдээ

Барьж буй барилгатай хаяа зэрэгцсэн ШТС-ыг шалгаж байна

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор НХШГ-аас 2024 онд шатахуун түгээх станц болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хоёр удаагийн урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.

Шалгалтаар зарим станц эдэлбэр газраас 25 метрийн зайд байрлах ёстой гэсэн норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байгаа нийтлэг зөрчлийг арилгуулж байна. Сүхбаатар дүүрэгт байрлах энэхүү ШТС-ын хажууд барилгын ажил үргэлжлээд явж байгаа нь эдэлбэр газраас 25 метр зайд байрлах норм, дүрмийг хангахгүй байна. Уг зөрчлийг холбогдох зөвшөөрөл өгч буй байгууллагуудад хүргүүлж, шалгалтын ажил үргэлжилж байна.

Шалгалтын хүрээнд шатахуун түгээх станц, хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаанаас үүдэн зарим норм, дүрэмд өөрчлөлт оруулах саналыг холбогдох газруудад хүргүүлсэн байна. Иргэдийн болон орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох норм, дүрмээ баримтлахыг албаны хүмүүс анхаарууллаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Анужин
Анужин
12 сар 13, 2024 14:42

Өөрсдөө замбараагүй зөвшөөрөл өгч барилга бариулчихаад ШТС буруутгах хэрэггүй шт

Холбоотой мэдээ

Back to top button