Нийгэм мэдээ

Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 90 хувь нь хатгаатай байна

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний  нөхцөл байдлын талаар мэдээллээ. Яг одоогоор улсын хэмжээнд томуу ба томуу төст өвчлөл дэгдэлт III түвшинд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 1-2 хувь нэмэгджээ.

Нийслэлд 10 мянга гаруй нь хэвтэн эмчлүүлснээс 33 хувь нь хатгаатай буюу уушгины цочмог үрэвсэлтэй, насны бүлгээр авч үзэхэд 80 хувь нь 15 хүртэлх насныхан, үүн дотроо 60-70 хувь нь 0-4 насныхан эзэлж байна.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лавлагаа лабораториос тандалт шинжилгээг 200 гаруй сорьцод хийхэд 43 хувь амьсгалын замын цочмог халдварын вирус илэрсэн. Улирлын томуугийн H1, N1 вирус нь 11-р сарын дундаас хүн амын дунд идэвхжсэн бөгөөд энэ нь өвчлөлийг ирэх саруудад нь огцом нэмэгдүүлдэг зураглалтай. Тиймээс 12-р сарын сүүл болон I сарын эхээр өвчлөл оргил үедээ хүрэх таамаглал байна.

9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, ХӨСҮТ, Эх нялхас, 2-р төв эмнэлэг, Япон-Монголын эмнэлгүүдэд ор  нэмэлтээр дэлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж 2400 гаруй хүүхдүүд хэвтэж эмчлүүлж байгаагаас 90 гаруй хувь нь уушгины хатгаатай байна.

Харин сэхээн амьдруулах тасагт 100 гаруй хүүхэд байгаагаас 50 хувь нь амьсгалын замын цочмог хүнд хэлбэрийн халдвар буюу хатгааны шалтгааны юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button