Нийслэл рүү идэш хайсан, гэмтсэн 108 амьтан орж иржээ
Энэ онд нийслэлийн суурьшлын бүсэд идэш тэжээл хайсан, гэмтэж бэртсэн болон бусад байдлаар орж ирсэн зэрлэг амьтдын тухай 97 удаагийн дуудлага иргэдээс иржээ.
Дуудлагын дагуу нийт 22 зүйлийн 108 бодгаль зэрлэг амьтанд шаардлагатай арга хэмжээг авч, аварсан байна. Тодруулбал хөхтөн амьтан 30, 52 могой суурьшлын бүсэд орж ирсэн бол 26 шувуу гэмтэж бэртсэн байжээ.
Нийслэлийн суурьшлын бүсэд идэш тэжээл хайж ирсэн, гэмтэж бэртсэн 108 амьтныг иргэдийн дуудлагын дагуу очиж аварчээ.
Хот орчимд гэмтэж бэртсэн зэрлэг амьтантай таарсан тохиолдолд 7272-0303, 11-310505 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтой. Халиун буга, бор гөрөөс, нүүдлийн шувууд гэмтэж, эндэх тохиолдол их байгаа тул анхаарал болгоомжтой хандаж, үргээхгүй байхыг НБОГ-аас уриаллаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУУШУУРЫН ГУАНЗНЫ МАХ ИРЖЭЭ
Бэлчээрийнх нь т�##�байд манай хэдэн бэртэгчид суурьсчихаад л тэр дээ.
Дархан цаазат уулынхаа дархлааг нэг сэргээнэ байгаа...☠
Paa, hen yaj ochij yu hiij yaj avardag yum bol, uheruud.
Unen uu?
Ха ха ха, зэрлэг амьтанд "арга хэмжээ" авч гэнэ. Энэ сайтын бичигчид гэж чааваас даа
Ядарсан амьтдыг аварсан хүний нас уртсан өвчин зовлонгоос с�##�даг. Харин ядарсан дээр нь нэмж зовоосон хүн үргэлж зовлон эдлэх болно
Монгол бол амьтандаа х�##�тай хүмүүс
Амьтанд тус болж аварцгаая Монголчуудаа. Буян хураг.
108 нь ч юув. Удахгүй оросууд хоол хайж орж ирхийн дохио юм биш үү