Нийгэм мэдээ

НЭМҮГ: Woo Lee хар перцийг шууд хэрэглэж болохгүй

Нийслэлийн эрүүл мэндийн газраас БНХАУ-д үйлдвэрлэсэн Woo Lee хар перецийг хэрэглэх зааврын талаар сэрэмжлүүлэг гаргажээ. 

Тус газраас "Уг хар перец нь холимог найрлагатай ба нэмэлтээр нитрит агуулагдаж байх тул үйлдвэрлэгчээс заасан технологийн дагуу түүхий бүтээгдэхүүнийг амтлан, халуун боловсруулалтад заавал оруулж хэрэглэхээр заажээ. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хими, хор судлалын лабораторийн шинжилгээгээр тус бүтээгдэхүүний найрлагад нь нитрит зөвшөөрөгдөх хэмжээнд агуулагдаж байгааг тодорхойлсон ба шошгын мэдээлэлд "Not ready to eat" буюу шууд хэрэглэхийг хориглоно гэж бичсэн байна.

Иймд болсон хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэдгийг сэрэмжлүүлье. Нитритийн давсыг шууд хэрэглэвэл бөөлжих, дотор муухайрах, толгой эргэх, ядрах, сульдах зэрэг хордлогын шинж тэмдэг илрэхийг анхаарна уу" гэж мэдээллээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар нь ийм хог оруулж ирдэг ямар нь зөвшөөрөл өгдөг байнаа.

Back to top button