Нийгэм мэдээ

ХӨСҮТ: 2024 онд менингококкт халдвараар нас баралт бүртгэгдээгүй

ХӨСҮТ-өөс залруулга мэдээлэл гаргалаа. Учир нь нийгмийн сүлжээнд менингококкт халдвар авсан хүн нас барлаа гэх мэдээлэл түгсэн билээ.

ХӨСҮТ-ийн мэдэгдэлд "2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлэгдэж байна.

Халдварын голомтод хариу арга хэмжээг Эрүүл мэндийн сайдын А/37 дугаар тушаалын дагуу авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ онд уг халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй бөгөөд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг халдварын улмаас хүүхэд нас барсан мэт буруу ташаа мэдээлэл гарсныг залруулж байна.2023 онд улсын хэмжээнд менингококкт халдварын 6 тохиолдол бүртгэгдэж, халдварын шалтгаант нас баралтын 1 тохиолдол бүртгэгдэж байсан болно" гэв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button