1.2 сая даатгуулагч тэтгэврийн хуримтлалтай боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлийг хийх, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилтыг дэвшүүлсэн.
Тэтгэврийн шинэчлэлийг бодитойгоор эхлүүлж, даатгуулагч бүр “Хагас хуримтлалын нэрийн данс”-тай боллоо. Өөрөөр хэлбэл Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 1.2 сая даатгуулагч бүр “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-тай болж нийт 214.8 тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлалт үүслээ.
Энэ хүрээнд 2024 оноос даатгуулагчийн нэрийн дансныг мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн нөөц санг үүсгэж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх 1.0%, даатгуулагчийн төлөх 1.0%, нийт 2.0%, мөн сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын 2.0%-ийн шимтгэлийг хуримтлуулж эхэллээ.
Цаашид даатгуулагч иргэдийг олон давхар тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн орчныг шинэчилнэ. Даатгуулагч “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-ын мэдээллээ төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим системээр харах боломжтой.
Мөн нийгмийн даатгалын байгууллагын цахим систем portal.ndaatgal.mn цахим систем болон гар утасны “nDaatgal” aппликейшний “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” хэсгээс харж болно.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Намайг 1999 онд ажилд орж бхад л тэтгэврийн нэрийн данстай болсон гэж байлаа. Одоо 25 жил өнгөрчээ. Ха ха ха. Өөрсдийгөө өрөвдчихлөө. Ийм төрд итгэсээр өдий хүрэх гэж дээ
Овоо хэдэн төгрөг орсон байна шүү
Ахмадуудын тэтгэврээс хуримтл�##� нэртэй сан үүсгэж сар бүр хэдэн төг хураах хэрэггүй. Бас нэг л идэх арга. НӨАТ-аа болих хэрэгтэй. Өндөр үнэтэй эмнэлэгийн үйлчилгээ авахад үйлчилдэггүй.
Бас нэгэн хулгай хийх аргаа сэдсэн бололтой