Нийгэм мэдээ

Өвлийн адаг сарын 10, Дашнямтай өдөр

Аргын тооллын 1 сарын 9, Бархасбадь гараг. Билгийн тооллын 10, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:40-17:18. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ. Дашнямтай өдөр.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ертөнцийн өдөр хоногт муу, сайн гэж ерөөс байдаггүй юм!!! Хүний өөрийнх нь үйлсээс л бүх юм хамаардаг хатуу жамтай!!! 21-р зуунд ингэж байгаа ард түмнийг дэлхий нийт шоолох нь зөв л юм байна л даа!!

Холбоотой мэдээ

Back to top button