Нийгэм мэдээ
Автобусанд 1000 төгрөгөөр зорчих шийдвэрийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

НИТХ-аас батлагдсан тогтоолын дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд автобусанд 1000 төгрөг төлж өдөрт дөрвөн удаа зорчихоор болсон юм. Мөн оюутнууд үнэгүй зорчихоо больж, дээрх нөхцлийн дагуу зорчихоор болсон.
Тэгвэл энэ тогтоолын хэрэгжилт тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Учир нь, "программ хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүй байгаа учраас түр хугацаагаар хойшилсон" гэж албаны эх сурвалж мэдэгдсэн байна.
Тиймээс өнөөдрийн байдлаар иргэд хуучин тариф буюу 500 төгрөгөөр зорчиж байгаа ажээ.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аль болох нийтийн унаагаар зорч гээд байгаа мөртлөө ингээд үнийг нь нэмчихэж байгаа нь ямар эсрэг тэсрэг бодлого вэ. Нямбаатар будилаад байгаа юм болов уу
Ээ эргүү юмаа хийгээгүй байж чааваас даа
yagaad iim teneg baidag ymbe neg juram gargan neg huuli gargan baijiigaad daraa bolii geel hooshiluulchih ymdaa horboo gej teneg ymdaa