Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээс татгалзлаа

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Аюурсайхан, Т.Түвшинбаатар, И.Даваадорж, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, Б.Ганхуяг, Х.Батхишиг, Б.Эрдэнэбаяр, О.Дагвадорж, П.Бадамханд, О.Данзанлувсантүдэв нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон
- шүүгдэгч Т.Аюурсайхан,
- түүний өмгөөлөгч П.Баасанжав, Б.Гэрэл-Очир, Ц.Нямдорж, Н.Цэцэгмаа,
- шүүгдэгч Х.Батхишиг,
- түүний өмгөөлөгч Б.Даваажанцан, Д.Оюунбаатар,
- шүүгдэгч И.Даваадорж,
- түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын хамтран,
- шүүгдэгч О.Дагвадорж,
- шүүгдэгч Б.Отгонжаргал,
- түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
- шүүгдэгч П.Бадамхандын өмгөөлөгч С.Дэлгэрмаа,
- шүүгдэгч Б.Ганхуягийн өмгөөлөгч Б.Мөнхбат,
- шүүгдэгч Б.Эрдэнэбаярын өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Т.Аюурсайхан нарын 11 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 20.3 дугаар зүйлийн 1, 3, 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 22.4 дүгээр зүйлийн 2, 4, 22.5 дугаар зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан:
- шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
- хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;
- эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аюурсайхан одоо болсон хуурамч шударгын царай гаргаж дууссан одоо жангаа дуугай л ид дээ
ЕЭ НОВШ ГЭЖ АЮУРСАЙХАН ДАРГЫН МИНЬ АРИУН САЙХАН НЭР ТӨРИЙГ ИНГЭЖ ГУТААЖ БУРТАГЛАХ ГЭЖ БАС БАЙДАГАА ЯАСАН МУУХАЙ УЛСУУД ВЭ? ТӨР ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЗҮТГЭЖ ИХ ХУРАЛД ШААЧИХААД ОДОО Л УЛС МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЭЭД ЖИНХЭНЭ АЖИЛААД ӨГЬЕ ГЭТЭЛ ИНГЭХ Ч ГЭЖ ДЭЭ.ЭНЭ ШУДРАГА ХӨӨН МОНГОЛ МЭДНЭ ЗӨВХӨН ЦАЛИНГААРАА АМЬДАРЧ ХААЯА ЗУУН КА ЗЭЭЛЭЭЧ ГЭЭД Л ГҮЙЖ ЯВДАГ ЖИНХЭНЭ ЯДУУ ГАР БАЙЛААДАА.ИНГЭЭД ДУУСЧЭЭ .ЯАЧИХАВАА ХЭНИЙХ НЬ ДУРГҮЙГ ХҮРГЭЭД ИНГЭЖ БЫСДАГААРАА ЭРГЭХ НЬ ЭНЭ ВЭ? АЙМААРАА ШОРОН ШҮҮ ШОРОНД ЭНЭ ХҮН ЭВДРЭЭД ЖИНХЭНЭ АРХАГ ШОРОНЧИН БОЛООД СЭЛЭМТ БАЛИУСТ БҮЖИГ ХИЙДЭГ БОЛООД ГАРААД ИРЧИХНЭ ЖИНХЭНЭ БУДАА БОЛГОНОО ЭНЭ ГАР ГОХИНЭЭ ТААНУУС
Аюурсайхан улс төрөөс холдож байгаа нь Монгол улсад маш харамсалтай хохиролтой үйл явдал юм
Өнөрцэцгийн хэрэг их хурдан шийдэгдээд л хулгайч нарын хэрэг удаад л..