13 аймагт томуугийн дэгдэлт улаан түвшинд хүрсэн байна
Томуу, томуу төст өвчлөлийн тархалтын түвшинг таван хэсэгт хувааж авч үздэг бөгөөд өнгөрсөн долоо хоногуудад алаг цоог дэгдэлтийн түвшинд байсан бол одоогийн байдлаар улсын хэмжээнд томуугийн халдвар улаан түвшинд хүрсэн байна.
Тухайлбал, дэгдэлтийн улаан түвшинд хүрсэн 13 аймаг байна. Нийслэлд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 14 хувийг эзэлж байгаа юм. Мөн нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 38 хувь нь амьсгалын замын халдвар буюу уушгины архаг өвчлөлтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Томуу, томуу төст өвчнөөр өвдөж буй нийт иргэдийн 75 хувь нь 15 хүртэлх насныхан байна. Тэр дундаа 40 орчим хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна. Иймд эмнэлгийн байгууллагаас "Орон даяар томуугийн халдвар нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, хувийн ариун цэврийг сахих шаардлагатай" хэмээн зөвлөлөө.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.