Нийгэм мэдээ

П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан гэм буруутайд тооцож 2.6 жилийн ял оноолоо

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноолоо.

Тухайлбал, өнгөрсөн 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан А-гийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэрэгт буруутгагджээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ОЛООН ЖИЛИЙН ӨМНӨ ЭНЭ ХҮНЭЭР НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙЛАА ИХ САЙХАН ХҮН САНАГДСАНДАА АЙХТАР Л ЮМ

Зочин
Зочин

Үхсэн хүүрнүүд хулгайч алуурчингууддаа ял оноож чадахгүй байж өмхий хүүрнүүд хайран сайхан эмч

Зочин
Зочин

Хайран сайн эмч..харамсалтай бна.
Ямар өөрөө аваад хэрэглэсэн биш дээ
Хүний талөө яваад л хохорлоо...энэ талаархи эрх зүйн орчныг нь яаралтай шийдэх хэрэгтэй юм даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өөрт нь мөнгө болж орсон л байгаа ! Үнэгүй юм гэж энэ хорвоод байхгүй. Хүн аврах гэж хүний эд эрхтэн хулгайлахгүй ! Ганц хуудас бичиг зөвшөөрөл авах тийм хэцүү биш. Бусдыг нь хэлэхээр ар гэрт нь хэт их санагдаад бүр хандивлахаа болиод татгалзах байх л гэж бодсон байна.

Зочин
Зочин

Танихгүй ээ. Харин 1 хүнээс их сайн эмч. Мэргэжилдээ хамаг зүйлээ зориулсан мундаг хүн гэхийг сонссон. Нэг өвчтэй хүн аврах гэж яваад л ийм юм болсон байхдаа. Ер нь нэг д сонин л болоод бна даа манайд.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бид зөвхөн энэ тохиолдлын тухай л мэдэж буй. өөр юу ч хийж байсан бид мэдэхгүй. Мэргэжлийн хүн юун дээр яаж зөвшөөрөл авахаа мэдэж буй. Ямар шинэ залуу төгссөн эмч байгаа биш.

Зочин
Зочин

Төмөр замын хулгайч, нийгмийн идээ бээр гэрээс нь 7.5 тэрбум гарч байсан Батдөлийг түр саатуулахаас татгалзаж байсан шүүгч Золбоо олон мянган хүний амь, амьдралыг аварсан, ирээдүйд ч аврах Батчулуун эмчийг 2.5 жил хорих шийдвэр гаргажээ. Үнэхээр авилгачдад үйлчилдэг арчаагүй шүүхийн гол төлөөлөгч мөн байна.

Зочин
Зочин

Төмөр замын хулгайч, нийгмийн идээ бээр гэрээс нь 7.5 тэрбум гарч байсан Батдөлийг түр саатуулахаас татгалзаж байсан шүүгч Золбоо олон мянган хүний амь, амьдралыг аварсан, ирээдүйд ч аврах Батчулуун эмчийг 2.5 жил хорих шийдвэр гаргажээ. Үнэхээр авилгачдад үйлчилдэг арчаагүй шүүхийн гол төлөөлөгч мөн байна.

Арман
Арман

Ямар бага ял өгдөг юм бэ !!! Ялаа нэм !!!

Зочин
Зочин
Reply to  Арман

7 жил байсныг буулгасан байна. Шүүхэд гомдолтгүй. Зөвшөөрлөө бичгээр авсан бол ийм хэрэгт орохгүй байх байлаа. Өөр мэдэгдэхгүй юу хийж байсныг өөрөөс нь өөр хүн мэдэхгүй. Шүүх олон хүн эмчилж байсныг нь бодож ялыг нь буулгаж өгсөн байна. үүнээс өөрөөр харж үзэх боломж байхгүй.

Иргэн
Иргэн

Улайрчихсан юм бн!!

Зочин
Зочин

Хороололын гаж донтон нь эмч байсан байна.2-3 удаа ийм хэрэг гарсан Хэвлэлээр шуугаад л мартчихдаг.Хамаг юмыг нь авсан гээл.Дандаа эцэст осолд орсон хүн байсан гэж цэвэр үлддэг байсан.10-жил хорь.хоригдлуудыг эмчилнэ биз.Дахин эмч бүү хийлгэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин шүүх эмчээр ажиллах эрхийг нь хасаагүйд гайхаж байна. Ялангуяа яг ийм чиглэлээр ажиллахыг нь хориглох хэрэгтэй.

Зочин
Зочин

Харамсалтай л юм. Гэвч шүүх ялыг нь буулгаж зөөллөж өгсөн байна. Шүүхэд гомдолтгүй.

Toogii emch
Toogii emch

Eserguuttsej bna, ene hun uurtuu avch hereglee uy, neg l udur bidnii horigdoh eelj irne de.

Зочин
Зочин

хүүр тоногчид

Зочин
Зочин

ЦОГЛОГ ГАР БАЙНӨ ГЯНДАН ОНЦГОЙГИЙН НҮҮРИЙН БУЯН БОЛ БАЙНА ШҮҮ ЭНЭ ЛАЛАРЫН ХУЛГАЙЧИД

Зочин
Зочин

Өвчтэй хүнд хэрэгтэй донор эрхтэнг нь олж өгнө гэдэг эмчийн арга ухаан биз. Хууль эрхгүйгээ сайжруулах хэрэгтэй.
Бас хүнээ алдсан хохирогчдын талыг бодож хуулиараа эрхийг нь хамгаалах, нь сэтгэл санаа, зөвшөөрлийг нь авч байх.
Хүүр тоногч , эмч , донор гэдгээ л сайн ялгаж салгамаар байна.

Оюунэрдэнэ
Оюунэрдэнэ

Хүний шунал барагдахгүй
Хятадын эрлийзүүд юу чхийнэ дээ
Ял нь багадаж

Зочин
Зочин

Тоночихсон байна . Ямар аймаар юм бэ

Иргэн
Иргэн

Ямар үйлийн лай гэхээрээ ийм мэргэжлийн ажил хийж амьдардаг бн аа!!! Шоронгоос гараад энэ ажилаа хийхээ больсон дээр юм бишүү!!! Хүний хүүр тоноод баяжихыг хүсэнэ гэдэг хэлэх үг олдсонгүй!!!

Холбоотой мэдээ

Back to top button