Дэлхийн банк Монголыг хариуцсан төлөөлөгчөөр Маттье Ле Бланыг томиллоо

Дэлхийн Банкны Группийн гишүүн ОУСК-аас Улаанбаатарт суух Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгчөөр Маттье Ле Бланыг томилж байгаагаа зарлалаа.
Ле Блан Дэлхийн банкны группын Монгол дахь стратегийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох, тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор ОУСК-ийн хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийг зохицуулахад анхаарлаа хандуулах ажиллах юм байна.
Ле Блан нь Төв Европ, Кавказ, Төв Ази болон Монгол улсын хэмжээнд хувийн хэвшил, дэд бүтцийн бүтээн байгуулалтын санхүүжилтийн чиглэлээр 25 гаруй жилийн туршлагатай. ОУСК-д элсэхээсээ өмнө тэрээр Дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэнд (GGGI) Монгол Улсыг хариуцсан төлөөлөгчөөр ажиллаж, нарны эрчим хүчээр халаах болон эрчим хүчний хэмнэлттэй төслүүдийг боловсруулахад ажиллаж байжээ.
Мөн тэрбээр 2001-2017 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд янз бүрийн албан тушаал хашиж, 2013-2017 онд Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч, дараа нь тус улсын хамгийн том салхин цахилгаан станцын ТУЗ-ийн захирлаар ажиллаж байсан. GGGI-д орохоосоо өмнө тэрээр UNOPS-д Төв Азийн Түншлэлийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Шинжлэх ухааны По Парисын эдийн засаг, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй гэж International Finrnce Corporation мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.