Гадаад мэдээ

Reuters: ЕСБХБ Монголд 500 мегаватт нарны болон салхин цахилгаан станц барина

Монгол Улсын Засгийн газар Европын Сэргээн босголт, хөгжлийн банк хооронд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд ЕСБХБ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Юрген Ригтеринк нар гарын үсэг зурсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар Reuters өгентлаг мэдээлсэн байна.

Тус агентлаг, Мягмар гарагт /2025.01.21/ Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гарын үсэг зурсан хамтын ажиллагааны гэрээний дагуу ЕСБХБ дуудлага худалдаагаар нар, салхи, эрчим хүч хадгалах төслүүдийг хэрэгжүүлэхэд тусална.

Хэлэлцээрт 2028 он гэхэд 300 мегаватт (МВт) хүртэл хүчин чадалтай нарны цахилгаан станц, 200 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц, тэр дундаа дамжуулах дэд бүтцийг багтаасан эрчим хүчний хуримтлал бүхий цахилгаан станцуудыг барьж, эхлүүлэх зэрэг гол санаачилга багтаж байна. Мөн ЕСБХБ нь сэргээгдэх эрчим хүчний стратеги болон нүүрстөрөгч бага ялгаруулах арга замыг боловсруулахад Монгол Улсад туслах болно.

2024 онд ЕСБХБ Монгол Улсад 28 төсөлд 260 сая евро буюу 270 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд дийлэнх нь ногоон шилжилтийн санхүүжилтэд хамрагдсан байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
далай
далай
1 сар 22, 2025 11:16

монголд юу их байна нүүрс л байна нүүрс ээ шатаж цахилгаан болгох нь чух�##� шүү

Зочин
Зочин
1 сар 23, 2025 11:58

Путин, Женко хоёроос зөвшөөрөл авсан юм уу???

Зочин
Зочин
1 сар 27, 2025 20:18

Хэрэггүй хог шүү дээ.

Zochin
Zochin
1 сар 28, 2025 19:46

Estoi zuw

Холбоотой мэдээ

Back to top button