Нийгэм мэдээ

Нэгдүгээр сургуулиас Энхтайвны өргөн чөлөө хүртэлх замыг П.Очирбат агсны нэрэмжит гудамж болголоо

Сөүлийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” болгон нэршүүллээ.

Монгол улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Пунсалмаагийн Очирбатын нэр хүндийг мөнхлөх, хойч үедээ танин мэдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаас “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж”-ийг нэршүүлэх шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжнаас Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” болгон нэршүүлэхийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжиж, шийдвэрлэлээ.

Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга А.Амарсанаа “Монгол Улсын Засгийн газрын Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журамд Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх, түүх, соёлын дурсгал, түүхэн уламжлалыг хадгалах зорилгоор гудамж, талбайг нэршүүлдэг” хэмээв.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
1 сар 23, 2025 15:52

Ээ мөн гоё шүү анхны ерөнхийлөгч хэнэггүй хээгүй уув�##� уучихдаг ярив�##� ярьчихдаг энэ сайхан мужик мөнхөд дуурсагдах учиртай юм шүү.Энэ буянт сайхан хүний ачаар та нарын хэлж заншсан �##�тны нинжа бидний амьдр�##� цэцэглэж одоо манай нинжа нараас УИХ гишүүн 8 яам тамгын сайд дэд сайд төрийн нарийн нар төрөн гарсан юм шүү.Хайрт ах минээ бидэндээ эргэн төрөөрэй манай нинжа нар тандаа Богд зонховын ордонд 49 хоног ном хуруулнаа .Ум маани бадмэ хум умаахан базар гүрвүү бадмэ сэдийхаан

Зочин
Зочин
1 сар 23, 2025 18:49

ЦЭДЭНБАЛЫН ГУДАМЖ ГЭЖ ХААНА БАЙДАГ ЮМ БЭ?

Зочин
Зочин
1 сар 23, 2025 22:53

Дараа нь Багабанди, Энхбаяр, Эби нарыг чад хийхээр бас нэрэмжит гудамжтай болгоорой! Гэхдээ гудамжны урт 100 метрээс илүүгүй байна шүү! 100 метр хаваасаг тээ?

Холбоотой мэдээ

Back to top button