Нийгэм мэдээ

2025 оны Элсэлтийн шалгалтын тов гарлаа

Боловсролын үнэлгээний төвөөс 2025 оны Элсэлтийн шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтын товыг зарлалаа. Элсэлтийн шалгалт орон даяар зургаадугаар сарын 18-21-нд явагдах бол монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 17-19-нд товложээ. Шалгалтын бүртгэл хоёрдугаар сард эхлэх юм. 

Элсэлтийн болон хэл бичгийн шалгалтын оноотой батламж хуудас 2.8 жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Өдгөө Их, дээд сургууль, коллежид 150.3 мянган оюутан суралцаж байгаа нь өмнөх хичээлийн жилээс 5.0 (3.4%) мянгаар өссөн байна. Их, дээд сургууль, коллежид суралцагчдын дийлэнх буюу117.3 (78.0%) мянга нь бакалаврын түвшний сургалтад хамрагдаж байна. Их дээд, сургуульд суралцагч оюутнуудын 61.4 хувь эмэгтэй, 38.6 хувь эрэгтэй суралцагч байна.

2024/2025 оны хичээлийн жилийн эхэнд их, дээд сургууль, коллежид суралцагчдыг мэргэжлийн чиглэлээр авч үзвэл, нийт суралцагчдын 26.3 хувь нь бизнес, удирдахуй, хууль, эрх зүй, 17.8хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамж, 13.3 хувь нь боловсрол,13.0 хувь нь инженер, үйлдвэрлэл, барилга угсралт, 29.6 хувь ньбусадчиглэлээр суралцаж байна.Мэдээлэл, харилцаахолбооны технологийн мэргэжлээр суралцагчдын дийлэнхнь буюу72.5 хувь ньэрэгтэй оюутнууд байгаа бол эрүүл мэнд, нийгмийн халамжийн чиглэлээр суралцагчдын 82.2 хувь нь эмэгтэй оюутнууд байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button