Ирэх даваа гарагт сурагчдын хичээл орно

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусаж, шинэ улирлын хичээл ирэх даваа гарагаас /2025.01.27/ эхэлнэ. Энэ жилийн хичээлийн жилд нэгэн шинэ томоохон өөрчлөлт орсон нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.
Хоёрдугаар улирлын сүүлийн долоо хоног нь бие даалтын долоо хоног байх бөгөөд нийслэлийн сурагчид дөрөвдүгээр сарын 4, орон нутгийн сурагчид гуравдугаар сарын 28-ыг дуустал хичээллээд долоо хоног амарна.
Хоёрдугаар улирлын амралт: Нийслэлд ирэх дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлж, дөрөвдүгээр сарын 11-нд дуусна. Харин орон нутагт гуравдугаар сарын 31-нээс, дөрөвдүгээр сарын 11-нд дуусах юм.
Гуравдугаар улирлын амралт: Улсын хэмжээнд бага анги ирэх зургаадугаар сарын 9-ноос эхэлж амарна. Харин дунд, ахлах ангийнхан зургаадугаар сарын 16-наас амарч, зуны амралт эхэлнэ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.