Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагджээ

Чингэлтэй дүүрэгт өнөөдөр буюу /2025-01-28/-нд автомашины төмөр эд ангид хоёр хүн хавчуулагдсан байсныг ОБЕГ-ын алба хаагчид эсэн мэнд гаргасан байна.

Энэ талаар "Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд Суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж хоёр хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг 01.28-ны өдрийн 01.13 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Баянзүрх дүүргийн 19 дүгээр  хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Э /20 настай эрэгтэй/ нар “Кровн” загварын автомашинаар зорчиж явахдаа гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж автомашиныхаа эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг 45 минут ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн" хэмээн мэдүүллээ.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button