Улс төрийн мэдээ

"Буян"-гийн Б.Жаргалсайхан Засгийн газрын "пи-арчин" болжээ

"Буян"-гийн Б.Жаргалсайхан ойрын үед идэвхийлэн ярилцлага өгөх болжээ. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагад биш, нэр хаяг тодорхойгүй газрын бичлэгт орж, асуултад нь хариулж буй дүр зурагтай.

Харин ярьж байгаа яриа нь шууд Засгийн газрыг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өмөөрсөн янзтай. Мөн яг сүүлийн өдрүүдэд хэлэлцэгдэж буй MCS, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, "Хэро" Б.Баатар зэрэг сэдвийг өлгөн авах аж.

Тухайлбал, "Би Б.Баатарын олон жилийн өмнөөс танина. Л.Оюун-Эрдэнийн ах. Яагаад ах дүү хоёр уулзаж болдоггүй юм. Оффис дээрээ улс орны ажил хэрэг ярьж болохгүй юу. Би тэр "Гэрэгэ тауэр"-ийн 15 давхарт очиж байсан, юмхнаар юм хийх гэж босгосон, хэдэн краказ зангидсан газар л байна лээ. Тэгвэл MCS-ийн Ж.Оджаргал чинь Ж.Од гэж ахтай. Тэр хоёр уулзаж ярьж бас болохгүй болох уу. Төрийн ордон тойроод баахан зочид буудал, оффистой, улстөрчдийг лоббидоод, хооллож ундлаад л байж байдаг шүү дээ" гэхчлэн ярьжээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр түүнийг "Та одоо насны эцэст биеэ үнэлж амьдрахаа боль" гэж хэлсэн нь саяхан. Ямартай ч өнөөгийн нөхцөлд тэр Л.Оюун-Эрдэнийг илтэд өмөөрөх чиглэлд өөрийн нэр нүүр, үүсгэсэн имижээ ашиглахаар шийдчихжээ.

Өөр нам гэхээрээ л МАН-ыг шүүмжлээд байх албагүй ч тэр парламентад суудалгүй сөрөг хүчин болох Бүгд найрамдах намын дарга мөн юм. Одоогийн өндөрлөгт ийм шиг баг зүйл ярьжээ суух нь Б.Жаргалсайханд зохихгүй байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэр хүн ч гэсэн амьдрах хэрэгтэйшдээ..кк..

Зочин
Зочин

Үнэнг хэлсэн хүн дургүй гэгчээр муу дүрээр харсан хэвээр л байх юм. Жагаа даргаа 2025 ондоо муу хүмүүсээс салах цаг нь болсон

Зочин
Зочин

Буян Жагаа ахаар бараа рекламдаж өгөөч гэвэл яадаг бол?

Зочин
Зочин

Жаргалсайхан хамаа гүй. Худал. Барахгүй харин ч голыг. Олоод хэлчихсэн нэлээн бухимдуулах шиг. Болов

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочинbayar
Зочинbayar

Zunug yagaad baina

Зочин
Зочин

Бүх насаараа л ам мэдэн бурлаа, гавихгүй ясан толгой л доо, ямар нэг зүйлийн шан харамж, өмгөөлөл горьдоод л дээдхийг ч доодхыг ч шүлсдэж байгаа болно. Хангай зочид буудол ч байж мэднэ, төрд авчих гээд л нураачих гээд л, төлбөр тавьчих гээд л зовж байгаа биз.

хурдлахилийн дараа бүр цахилгаан авахгүй эсвэл цах
хурдлахилийн дараа бүр цахилгаан авахгүй эсвэл цах

Жагаа ялсан ер сайдыг магтаж шоүддаг хоббитой болсон хүн шүү . . Аргалж байгаад хүүгүй бага хүүтэй мөнгө зээлэх арга нь болсоон

Зочин
Зочин

үнэн юм яридаг ш дээ

Зочин
Зочин

Биеэ үнэлэх хэрэггүй Жагаа даргаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Төгцөг Жагаа төсөл шаах нь дээ !

Холбоотой мэдээ

Back to top button