Улс төрийн мэдээ

Д.Очирбат: "Pfizer"-аас 2 мянган менингококкийн вакцин захиалсан, халдвар нэмэгдвэл 30 мянгыг захина

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа сайд болон албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Энэ үеэр менингококкт халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат,

"Бид эхний ээлжид Pfizer компаниас 2000 вакцин захиалж байна. Манайд халдварын нийт гурван тохиолдол бүртгэгдсэн, яг түүний тип буюу хэлбэрт тохирох вакциныг захиалах шаардлагатай.

Цаашид халдварын тохиолдол ихэсвэл 30 мянгыг захихаар бэлтгэж байна.

Ямар типээс шалтгаалж энэ өвчин гарсныг тогтоох ёстой. Бид ДЭМБ-ын тусламжтайгаар БНСУ руу тип тогтоолгохоор дээж явуулсан. Хэд хоногоос хариу гарна.

Маргааш орой гэхэд нэг хүүхдийн шинжилгээний хариу гарснаар сэжигтэй тохиолдлын тоо дуусна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Наад вакцин муу гээд Билл Гейтсийг буруутгаад бхад,манай эргүү дарга нар шахах гээд бдаг.

Холбоотой мэдээ

Back to top button