ОХУ-аас хууль бусаар элбэнх гаргахыг завдсан монгол иргэнийг баривчилжээ
Монгол Улсын иргэн Россельхознадзорын Эрхүү муж болон Бүгд Найрамдах Буриад улсын хилээр хоёр элбэнх хууль бусаар гаргах гэж байгаад гаалийн байцаагчдад баригджээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн малын гэрчилгээгүй, ОХУ-аас гаргах зөвшөөрөлгүй хоёр элбэнх гаргахыг завдсан байна. Хуулийн дагуу амьтныг хилээр нэврүүлэхэд 5а маягтын мал эмнэлгийн гэрчилгээ, Холбооны мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын албаны экспортын зөвшөөрөл дагалдуулах ёстой гэж тус газрын хэвлэлийн алба мэдээлэв.
Иймд ОХУ-ын хууль зөрчсөн Монгол Улсын иргэнд хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Тэрбээр ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.8-д "Мал, амьтныг тээвэрлэх, жолоодох, нядлах, малын гаралтай бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хадгалах, борлуулах мал эмнэлэг, ариун цэврийн дүрэм зөрчсөн" гэх заалтаар шалгагдаж байна. Харин хоёр элбэнхийг ОХУ руу буцаажээ.
Д.ЖАРГАЛМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.