Нийгэм мэдээ

Нэгдүгээр сарын байдлаар 33 мянган жуулчин манай улсад иржээ

Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар манай улсад 33 мянган гадаад жуулчин иржээ. Өнгөрсөн оны энэ үед 28 мянган гадаад жуулчин ирж байсан аж.

Манай улс аялал жуулчлалын салбараа дэмжиж, "Монголд зочлох жил"-ийг зарласан. Нөгөөтэйгүүр, өвлийн аялал жуулчлалыг сурталчилсан мэдээлэл сурталчилгааны ажлыг олон улсад эрчимтэй хийж эхлээд байгаа юм.

Өнгөрсөн жилүүдэд зуны улиралд олон тооны гадаад жуулчин хүлээн авч, өвөлд цөөн жуулчин ирдэг байсан. Энэ нь монгол орныг зорин ирж буй гадаад жуулчны тоог хязгаарладаг байсан. Тийм учраас энэ салбарын улирлын хамаарлыг бууруулж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр "Хөх сувд" мөсний баярыг арав хоног зохион байгуулах гэх мэт ажлуудыг хийгээд байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button