Гадаад мэдээ

Малайзын шүүх С.Шаарийбууд 5.5 тэрбумын нөхөн олговор олгох шийдвэр гаргалаа

Одоогоос 19 жилийн өмнө Малайз Улсад монгол эмэгтэй тус улсын төрийн өндөр албан тушаалтны захиалгаар хэрцгийгээр хөнөөгдсөн харамсалтай хэрэг гарсан.

Улмаар хэргийг үнэн зөвөөр шалгуулж, хэрэгтнүүдийг зохих ёсоор шийтгүүлэхийн тулд талийгаачийн аав С.Шаарийбуу 2007 оноос эхлэн тэмцсэн.

Энэ хугацаанд С.Шаарийбуугийн тэмцэл үр дүнд хүрч, Ш.Алтантуяагийн амийг хохироосон хэрэгтнүүдийг яллаж чадсан. Гэхдээ гол хэрэгтэн болох аллагын захиалга өгсөн Малайз Улсын Ерөнхий сайд асан Нажиб Разак шийтгэгдээгүй. Мөн хэргийг гардан үйлдсэн цаазын ялтай хоёр цагдаагийн нэг нь Австрали руу оргон гарч, нөгөөх нь бүх насаараа хорих ялаар шийтгүүлэн Малайзын шоронд хоригдож байгаа юм.


Түүнчлэн Малайзын Дээд шүүх 2006 онд тус улсад бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд 5 сая малайз рингит буюу 5.5 тэрбумын нөхөн олговор олгох шийдвэр гаргасан байдаг. Гэвч энэ нөхөн төлбөр олгогдоогүй.

Тэгвэл өнөөдөр /2025.02.12/ Малайзын шүүхээс тус улсын Ерөнхий сайд асан захиалга өгч, алуулсан монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн ар гэрийнхэнд учирсан хохирлыг яаралтай барагдуулах шийдвэр гаргажээ.

Энэ хүрээнд тус улсын Засгийн газарт 30 хоногийн дотор Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн дансанд 4.7 сая малайз рингит буюу 5.5 орчим тэрбумын нөхөн олговр байршуулах шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн байна. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 12, 2025 17:09

Ар гэрийнхэн нь хохирол барагдуулах шүүхийн шийдвэрийг үзэж чадолгүй эхнээсээ т�##�иигаач болсон доо �######�уул. Т�##�ийгаач хүүхний бага хүү нь явсан, эх нь явсан

ЗочинҮНЭН ҮНЭН
ЗочинҮНЭН ҮНЭН
2 сар 12, 2025 17:27

үгүй тэгээд тэр мөнгийг нь хэн хаанаас гаргаж өгөх юм болдоо. М�##�айзын засгийн газар юмуу хүний амь бүрэлгэсэн буруутан хувь этгээд юмуу? хэрэв засаг нь биш бол бүтэхгүй л шийдвэр байнадаа. хүний амийг хичнээн ч их мөнгөөр үнэлээд баршгүй л дээ хөөрхий

Зочин
Зочин
2 сар 12, 2025 18:07

Их удаж их ч зовлон үзэж байж энэ хэргийг үнэн шүүх нь тогтоож хохирлыг нөхөн олгож байгаа нь хууль зөв үйлчилдгийг харууллаа. Манайх тэр чигт нь хэн нэгэнд хэрэг тохож хүлээлгээд ххэрэг үүрүүлж яллаад хаачих бсн байх! Шудрага шүүх хэзээ ч юм Монголд ингээд ялдаг болгоосой!

Зочин
Зочин
2 сар 13, 2025 10:16

Хэрэв мөнгө олгогдохоор болвол монголын шун�##�т банкууд нь өчнөөн татвар гэж шулаад өчүүхэн юм өгч мэднэ шүү Шаарийбуу гуай !!! Ханаж цадахаа больсон төртэй гэдгээ мартав

Холбоотой мэдээ

Back to top button