Гадаад мэдээ

Лаос болон Монголын аудитын байгууллагууд хамтран ажиллах хэлэлцээ хийжээ

Лаос болон Монголын төрийн аудитын байгууллагууд өөрсдийн улсын хяналтын байгууллагуудын харилцаа холбоог сайжруулах замаар санхүүгийн менежментийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Энэ салбарт хамтран ажиллах гэрээнд Лаосын Төрийн аудитын байгууллагын Ерөнхийлөгч ноён Виенгтависоне Тепфачан, Монгол Улсын Үндэсний аудитын газрын дарга Дэлэгийн Загджав нар хоёр улсын аудитын удирдах ажилтнуудыг байлцуулан Вьентьян хотноо гарын үсэг зурсан байна.

Монгол Улсын Үндэсний аудитын газрын дарга Д.Загджав өчигдөр /2025.02.12/ Лаос улсад томилолтоор очиж, дээр хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Мөн энэхүү томилолт нь хоёр улсын мэргэжлийн хяналтын байгууллагын туршлагаас хуваалцах зорилготой аж.

Төрийн аудитын дарга нар яриа хэлэлцээний үеэр улс орныхоо хөгжлийн ерөнхий байдлын талаар харилцан мэдээлэл хийсэн байна. Мөн уул уурхайн удирдлагын аудит, эрсдэлд суурилсан аудитын талаар хэлэлцсэн уулзалтыг хоёр улсын төлөөллүүд хооронд зохион байгуулжээ.

Улмаар Лаосын Төрийн аудитын газар болон Монголын Үндэсний аудитын газар ололт амжилтаа дүгнэж, Төрийн аудитын зөвлөлүүдийн хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг дүгнэж, хоёр талын удирдагчдын уулзалт, томилолтыг тогтмол зохион байгуулж, харилцан мэдээлэл, санал бодлоо солилцож байхаар зөвлөлдлөө гэж Asianews агентлаг мэдээллээ.

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button