Ерөнхийлөгчийн "Баялаг бүтээгчдээ дэмжинэ" гэх тэнцвэртэй мессеж

Өчигдөр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдсан.
Энэ үеэр ойрд олон нийтийн өмнө үг хэлж, байр сууриа илэрхийлээгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дуугарсан юм. Ингэхдээ "Ардчилсан улсын онцлог бол болж бүтэж байгаагаа ярьдаггүй, болохгүй байгаагаа ярьдаг. Гэхдээ монгол хүн мөн бол эх орноо битгий муулж бай. Бид зарим талаар аль ч орны амжуулж чадаагүй зүйлийг энэ 30 жилд хийж, хөгжиж чадсан" гэх эх оронч өгүүлбэр хэлсэн. Улс орны эв нэгдлийн бэлгэдэл болдгоор Ерөнхийлөгч ингэж хэлэх нь ч хэвийн.
Харин "Баялаг бүтээгчдээ үргэлж дэмжинэ. Хүн бүр хөдөлмөрлөх хэрэгтэй" хэмээсэн нь анхаарал татлаа.
Учир нь Засгийн газар сүүлийн үед Монголын томоохон групп компанийн эзэдтэй тааруу харилцаатай байна. Ялангуяа MCS группийг сар гаруйн хугацаанд гурван ч мэдэгдэл гаргахад хүргэлээ. MCS-ийн хамт АПУ ХК-ийн нэр ч дурдагдсан. Дараа нь стратегийн ордуудын 34 хувийг төрд авах хэлцэл нь МАК-тай ч хийгдэх хүлээлттэй.
Улсын хэмжээний томоохон улс төрийн өрнөлд Ерөнхийлөгчийн байр суурь хөшигний ард үргэлж жин дарж байдаг. Ерөнхийлөгчтэй тохиролцоогүй, ойлголцоогүй ямар ч акц газар авах боломжгүй нь Монголд үнэн юм.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ товчхон үгээр "Баялаг бүтээгчдээ дэмжинэ" гэсэн нь зөвхөн түүний рейтингийн хувьд оновчтой тоглолт боллоо. Үйл явдлыг тэнцвэржүүлсэн, жин банг тааруулсан өнгө аяс, мессежийг ингэж өглөө. Гэхдээ MCS, АПУ, МАК гээд жинхэнэ баялаг бүтээгчидтэй нь Засгийн газар хэлцэл хийхээрхаврын улс төрийг нэгэнт эхлүүлээд байгаа тал дээр түүний байр суурь бүдэг хэвээр үлдэв. Бүдэг учраас тэр эсэргүүцээгүй гэсэн үг. Үгүй бол тэр "попрох" боломжийг алддаггүй хувь улстөрч билээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баялгаа хэдхэн гэр бүлд хулгайлуулчаад сууж байх
Архи уухаа больсон нь дээр дээ архичинаан
Баялаг бүтээгч нэртэй баялгийн хулгайч гал хамуудаа өмөөрч байгаа ёоз нь уу ?