НИЙГЭМНийгэм мэдээ

Сар шинийн өдрүүдээр 6713 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагад сар шинийн баяр амралтын өдрүүдээр /2025.02.28-03.04/ гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 6713 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Баярын өдрүүдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд зэрэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 150 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгджээ.

Эдгээр иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсон харамсалтай мэдээллүүд байна.

Тухайлбал, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нэгэн иргэн согтуурсан үедээ автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүн бурхан болчоод байхад амь насы нь хохироосон байж болзошгүй хулгайлсан байж болзошгүй гэж хачин юм бичих юм.наад болзошгүй гэдэг амны уншлагаасаа салаарай цагдаа нар аа

Холбоотой мэдээ

Back to top button