Монголын Хөлбөмбөгийн холбоо ирэх сарын 3-нд шинэ ерөнхийлөгчөө сонгохоор товлолоо
Монголын Хөлбөмбөгийн холбоо гуравдугаар сарын 3 буюу энэ долоо хоногийн даваа гарагт Зөвлөлөө хуралдуулжээ. Зөвлөл 15 гишүүнтэйгээс 12 нь хуралдаанд оролцсон байна.
Улмаар Монголын Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус их хурлыг ирэх сарын 3-нд товлох шийдвэр гаргажээ. Харин их хурлаар холбооны шинэ ерөнхийлөгчийг, хоёр гишүүний хамт сонгох юм байна.
Багагүй хугацаанд маргаан дагуулаад буй Монголын Хөлбөмбөгийн холбоо үүгээр ирэх сард шинэ ерөнхийлөгчөө сонгож, үйл ажиллагаагаа явуулан цэгцрэх хүлээлт үүслээ.
Энэ даваа гарагт болсон зөвлөлийн хуралдааны өмнө Монголын Хөлбөмбөгийн холбооноос "Аливаа байгууллага алдаа оноотой ажиллаж, түүнийгээ засаж залруулдаг нь зүй ёсны хөгжил. Холбооны өмнө тулгарсан алив асуудлыг дэвэргэн, улс төрийн сонирхолд ашиглахаар улайрах цөөн хүний ятгалгад автахгүй байхыг хүсье. Удахгүй Ерөнхийлөгчөө сонгоно, гишүүн байгууллагууд бүрэн ирцтэй оролцоно гэдэгт итгэж байна" хэмээн мэдэгдэл гаргаж байсан юм.
Одоогийн байдлаар Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой болоогүй байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.