Нийгэм мэдээ

"Ногоон автобус"-ны хурал давхацсан тул Дүнжингаравын дэлбэрэлтийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр товлогдсон ч хойшлогджээ. Өнөөдөр мөн "Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал болж байна. Харин даргалагч шүүгч нь тус шүүх хуралдаанд давхар ажиллаж байгаа нь хойшлуулах шалтгаан болжээ.

Дэлбэрэлтийн хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн захирал болон газ тээвэрлэж явсан машины жолоочийг яллагдагчаар татсан. Харин уулзвараар эргэхдээ том оврын машинтай шүргэлцсэн Nissan Patrol маркийн автомашины жолоочийг гэм буруугүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон юм.

Энэ хугацаанд зургаан төрлийнг 76 шинжилгээ хийж, 75 дүгнэлт гаргаж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ.

Хэргийг энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдөр прокуророос шүүхэд шилжүүлсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянаж үзээд хүлээн авсан.

Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хэзээ хүртэл хойшилсон нь тодорхой биш байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button