Нийгэм мэдээ
Гэрэл зурагчин Б.Инжинаашийн анхны үзэсгэлэн ирэх сард нээлтээ хийнэ

Баримтат гэрэл зургийн төрлөөр уран бүтээлээ туурвидаг Б.Инжинаашийн анхны бие даасан үзэсгэлэн Япон улсын Токио хотын ОМ галерейд ирэх сарын 3-14-ний өдрүүдэд нээлтээ хийнэ
Гэрэл зурагчин Б.Инжинаашын хувьд 2004 оноос эхлэн “Хүүхэд ба дуран” төсөлд хамрагдаж улмаар 2006 оноос Гамма агентлагт гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж эхэлжээ. Тэрбээр, "Хүрээлэн" төсөл байгаль, амьтдын зураг дүрсийг буулгадаг. Мөн "Бидний цөөхөн монголчууд" төсөл нийгэм, аж байдал, хүмүүсийн амьдрал, зан заншил, төрх байдлыг гэрэл зургийн хальсанд мөнхөлж үлдээдэг.
Тэрбээр байгалийн гэрэл зураг, портрет, болон уламжлалт соёлын талаарх сэдвүүдийг маш амжилттай дүрсэлдэг гэдгээрээ салбартаа нэлээн өндрөөр үнэлэгддэг аж.
Б.НОМТ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн байцгаана уу. Гэрэл зураг, тэр тусмаа баримтат гэрэл зурагт ҮНЭХЭЭР САЙХАН, ҮЗЭХ ҮНЭХЭЭРИЙН ДУРТАЙ. ТЭР ЧИГЭЭРЭЭ ТҮҮХ. "эгүүр" минь, боломж~бололцоо бий буй аваас та бүхэн үзэсгэлэнгийн нээлтээрх мэдээ хийж, зургуудаас нь харуулж үзүүлвэл тун их талархаж гялайх болно.