Нийгэм мэдээ
Хуваарь: Энэ сард бөхийн есөн барилдаан болно

Гуравдугаар сард бөхийн нийт есөн барилдаан зохион байгуулагдах хуваарь гарсныг МҮБХ-ноос мэдээлжээ.
Аймгийн барилдаануудаас гадна Цэргийн баяр, Наурызын баярт зориулсан зэрэг барилдаанууд үүнд багтсан байна.
Энэ сард болох барилдааны хуваарийг танилцуулъя.
- Гуравдугаар сарын 13: Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн нээлттэй барилдаан
- Гуравдугаар сарын 15: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан
- Гуравдугаар сарын 16: Цэргийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан
- Гуравдугаар сарын 22: Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан
- Гуравдугаар сарын 23: Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
- Гуравдугаар сарын 27: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан
- Гуравдугаар сарын 28: Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан
- Гуравдугаар сарын 29: "Бест буйдан" ХХК-ийн нэрэмжит "АЛТАН БАЗЕР" чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан
- Гуравдугаар сарын 30: “Богд хан уулын хишиг” Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.