Нийгэм мэдээ

Зайсангийн хуучин гүүрийг буулгаж дууслаа

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр хуучин гүүрийг буулгаж дууслаа. Шинэ гүүр барих өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна. Уг шинэ гүүрийг зургаадугаар сард ашиглалтад оруулах юм. Гүүрийн ажлын явцтай нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн танилцлаа. Уг байршил дээр шинэ гүүрний шон, суурь цутгах, арматур бэлтгэх, дам нурууг зөөх зэрэг ажил хийгдэж байлаа. Дам нурууг бэлтгэж, зөөвөрлөх ажил дөрөвдүгээр сард бүрэн дуусах бөгөөд өнөөдрийн байдлаар 50 дам нуруунаас 26 дам нурууг зөөвөрлөн авчирсан. Өдөрт хоёр дам нурууг буулгаж, ажлын явц 50 гаруй хувьтай үргэлжилж байгааг гүйцэтгэгч “ЗМЗ” ХХК-ийн гүүрийн инженер Ш.Тэмүүлэн хэллээ. Шал суурийн арматурыг өвлөөс эхлэн бэлтгэсэн учраас бэлтгэх ажлын явц 100 хувьтай дууссан.

Газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурийг байрлуулна. Нийт 70 ширхэг шон сууриас өнөөдрийн байдлаар 26 суурийг өрөмдөөд байна. Өдөрт хоёр суурийг өрөмдөж, ажлын явц 30 хувьтай буюу дөрөвдүгээр сарын эхээр дуусгахаар хуваарийн дагуу хийгдэж байна. Тухайн байршилд усны түвшин гүн байгаа учраас цоргонууд гаргаж усыг дамжуулж өрөмдлөг хийж байгаа онцлогтой. Ингээд шинээр барих гүүрийг ирэх зургаадугаар сард нээхээр төлөвлөн ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэллээ.

Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд  ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүрийг мөн адил шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан билээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 7, 2025 13:30

Хурдан нурааж чадлаа босгохдоо бас эрчтэй байгаарай

Зочин
Зочин
3 сар 7, 2025 17:07

Шороон доор хуучин бетон суурь үлдсэн бол арматурыг сайн мухарлан тайраарай хүүхдүүд усанд тоглодог газар шүү!

Холбоотой мэдээ

Back to top button