Нийгэм мэдээ
Хүй долоон худагт "Монгол адуучин" тэмцээн боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын адуучдын холбоо хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” нээлттэй тэмцээнийг Хүй 7 худагт зохион байгуулж байна.

Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 39 адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, эмнэг хангал булгиулах төрлөөр авхаалж самбаагаа сорино. Уургын морь, сайхан наадамчин төрлөөр шилдгүүдийг шалгаруулж, алдаршуулна. Түүнчлэн хүүхдийн марзай гийнгооны уралдаан, адуучны шүлэг, магтаалын улсын уралдааныг зохион байгуулах юм. Бүсгүйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээнийг анх удаа зохион байгуулах онцлогтой.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олигтойхон хэдэн зураг аваад тавьчихаж чадахгүй байна уу?
Манай үеийн залуучууд Монголчуудын морьны соёлын гайхамшигийг бүрэн дүүрэн нээн үзүүлэхийг хичээж л бна даа ! Ард түмэн минь өргөнөөр очиж сонирхлоо энэ бол маш том дэм жлэг шүү !
Монголчуупыг дэлхийд ялгаруулж тодруулж өгдөг зүйл нь ердөө бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ морьны соёл л юмшүү !
Жич; Адуун соёл гэж өвөрлөгчдөө дуурайж чхмирхан ярих нь буруу, Монголчуудын морьны соёл гэж дэлхий дахинд хэвшсэн хэллэг юмаа. Мөн морьтны соёл гэж бас болох юм.
Нийслэлийн аварга шалгаруулах гэж худлаа чаагаад яах гэсийм бэ ? Бараг л 21 аймгаас залуучууд ирж оролцсон нь сайн бна. Нийслэлээс ямар элэнцэг нь орсон юм, худлаа чаахаа болиоч !
Тэмцээн нь бол тун сайхан болсоон !