Top StoriesУлс төрийн халуун сэдэв

"Бодь"-ийн $110 сая ба Х.Нямбаатарын нохой

Монгол төгрөгийн өнөөгийн ханшаар $110 сая нь |3560| 391 тэрбумтай тэнцэх дүн. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ярьснаар бол уг мөнгийг гарын арван хуруунд багтах улс төрчид авилгын хэлбэрээр хувааж авсан болж таарсан. Үүнээс,

Ингэснээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ үлдсэн $ 83.7 сая буюу монгол төгрөгөөр 297 тэрбумын авлигын мөнгө хэн хэнд очсон бэ гэдгийг зарлах, нотлох нийгмийн хүлээлт үүсээд байна.

Үндсэндээ 391 тэрбумтай тэнцэх ийм өндөр дүнтэй авлигын дуулианыг улс төрчид өөрсдөө задалсан түүх өмнө нь бичигдээгүй гэж хэлж болно. Тэгэхээр,

  • Нэг талд "Бодь"-ийн гаралтай 110 сая ам.долларыг ямар улс төрчид хэд хдэээр нь хувааж авсан бэ?
  • Нөгөө талд, энэ дуулианыг газар авахуулахгүй зогсоох сонирхол ч гэсэн улс төрчдийн дунд зодоон эхлүүлчхээд байна.

Зэрэгцээд, хотын дарга Х.Нямбаатарын охины тэжээдэг гэх акита үүлдрийн нохой стейк буюу тансаг зэрэглэлийн мах иддэг гэх шүүмж олон нийтийн сүлжээнд идэвхтэй өрнөж байна. Сошиал сүлжээн дэх мэдээллүүд нь хотын дарга Х.Нямбаатарын охины хөтөлдөг инста хаягийн сторид үндэслэгдэн, тарав.

Энэ нь өнгөрөгч 2025 оны хавар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн найз охины инста хаягийн сторигоос үүдэн нийгмийн шүүмж дэгдээж, цүнх болон цагны үнэ тогтоох "Орлогоо нотол" шаардлага эцэстээ "огцрох амархан" жагсаал болтлоо өргөжсөн кэйстэй адил харагдаж буй.

"Огцрох амархан" жагсаалыг илтэд байдлаар MCS санхүүжүүлж, Ухаа худаг дээрх дуулианыг дарах нийгмийн операц болгон хэрэглэсэн юм. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн танхимыг огцорсны дараа MCS Засгийн газарт Г.Дамдинням тэргүүтэй шууд төлөөллүүдээ шургуулж, ЦЕГ, ЭТТ зэрэг томоохон бүтцэд томилгоонууд хийх зэргээр улс төр дэх сүлжээгээ бэхжүүлсэн өрнөл явагдсан.

Энэ удаагийн хотын дарга Х.Нямбаатар руу чиглэсэн улс төрийн өрнөлүүд нь "Бодь"-ийн Д.Баясгалангийн улс төрчдөд тараасан гэх 110 сая ам.долларын авилгын сэдвийг ил ба далд нөлөөллөөр сааруулах гэсэн зорилготой гэж хардаж болох өнцгүүд уншигдаж буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Khurelsukh l avsan 100 saya usd shdee yug ni olj yadaad baigaa yum. Huuliinhan bugd medej baigaa.

тийм шүү
тийм шүү

Яг ийм л үйл явц өрнөж байна, үнэн бичсэн байна,

Зочин
Зочин

Амундраг гэрчийн хамгаалалтанд ав. Хэнд хэдийг өгсөнийг мэдэх гол гэрч

Бат
Бат

Нэг иймэрхүү яриа их гарах болж нөгөө хууль шүүхийхэн үгээ шийдлээ хэлэхгүй юу та нараас гуйяа

Зочин
Зочин

Хүүхдийн нохойг хүртэл улс төржүүлж байдаг аргаа ядчихсан ч юм даа. Хар пиар хийгчдийн тархины хэмжээ нь нэг иймэрхүү. Нямбаатарт тохчих том хэрэг олдохгүй аргаа баржээ

Зочин
Зочин

110-с ч их 300-400 сая авилгалд явсан даа. Шийдвэрийг гаргасан ҮАБЗ-н 3-т 200 сая нь очсон, 100 сая нь жижгүүдэд тараагдсан гэж л таамаглаад байна

Зочин
Зочин

Нямбаатарыг улаанбаатарчууд дэмжиж байгаа шүү.

Баяр
Баяр

Өмнөх хотын дарга оролцсон бүхэн ноцтой үр дагавар дагуулах юм даа.

Зочин
Зочин

Нямбаатарын охин ард түмний талд юм бишүү

Сайн ухаад хар
Сайн ухаад хар

Шүүхийнхэн прокуроорууд жаахан хөлжих үүд нээгээд өгчихлөөдөө . Улс төрчид зодолдоход ард иргэд хувхайрч шүүх прокуроодын дарга нар цадна. Хажуунаас нь хараад л сууж байдаг бололтой хүчнийхэн. Ийм л тавьланг Орос ах нар хэрэгжүүлж монгол дүү ноёд нь сурсан даа гэж

Зочин
Зочин

Монголд 36 жил явсан улс төрийн хар пиарын түүх бузар булай байсан, гэвч энэ удаагийнх шиг бүр хүүхдийнх нь нохойг хүртэл улс төржүүлдэг ийм дампуу ёроолдоо тулчихсан арай ч байгаагүй юмсан. Содбаатар бол хүний адаг юм байна. Үйл нь өөрийнх нь гэр бүлд эргэж ирнэ дээ

Монгол
Монгол

Монголчууд минь MCS төрөөр тоглодог, унагаадаг, өөрийн тавиулуудаа шургуулж улс орныг хямраадаг гэдгийг тэнэг хүний ой тойнд ч орохоор сайхан хэлж дээ. Олигархгүй шудрага төрийг бид байгуулж хөгжиж чадахуу????

Зочин
Зочин

Нэг компани төр засгийг нь унагаачихдаг,төр засаг нь унаж л байдаг

Зочин
Зочин

АГАА НАРАА ЯМАР ИХ МӨНГӨ ВЭ? БИ ТА НАРТАА ЗОВЛОНГОО ЯРЬЯА АГАА НАРАА БИ ХАЖУУ ХАШААНЫХАА САРААД ҮХЭН ХАТАН ДУРАЛСАН ЮМ МАНАЙ САРААГ ХААЯА ГОЁ ТОМ ЖИПТЭЙ АГАА НАР АВААД ЯВДАГ ХЭЗЭЭ ИРСЭН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ИРЭХЭЭРЭЭ УНТАЖ УНТАЖ СЭРЭЭД НАМАЙГ ДУУДАЖ ГАЛАА ТҮЛҮҮЛЭЭД ГОЁ ИДЭХ ЮМ 20К ӨГДӨГ ЮМ БИ Ч ЯАХ ВЭ? ХААЧААД ИРЭВ ГЭХЭЭР ХҮЗҮҮ ХООЛОЙГОО ХАРУУЛААД АЙМААР УЛААН ЭРЭЭН БОЛЦОН ХАРШЛАА ЭМЧЛҮҮЛЭЭД ГЭДЭГ ЮМ.ТЭГЭЭД САРАА МААНЬ ЧИ НЭГ ЯМБИЙ Ч ГЭСЭН ПРУССТЭЙ БОЛЧИХБОЛ БИ ЧАМАЙГ АВЧ ЯВААД ХАРШЛАА ЭМЧЛҮҮЛЭЭД ХОЁУЛАА САЙХАН АМЬДАРНАА Л ГЭХ ЮМ.БААХАН НУРШЧИХЛАА АГАА НАРАА МАНЬДАА НЭГ ПҮҮЖГИЙ АВААД ӨГЧИХӨӨЧ БИ САРААГАА СУУЛГААД ХАРШЛЫГ НЬ ЭМЧЛЭХ ГЭСЭН ЮМ ГУЙЖ БАЙНА ТЭХ ҮҮ? ОН ХУУЧИН БАЙСАН Ч БОЛНОО БИ ӨӨРӨӨ САЙХАН УГААГААД ЗАСААД САРААГАА СУУЛГААД САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГЭСЭН ЮМАА

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

зочин
зочин

Данхын угаадасыг их идэждээ энэ шантаажчин Мядагбадам

Зочин
Зочин

chi boliochee myadagaa, orc nyangariig tuvt umuuruh yumaa

Холбоотой мэдээ

Back to top button