Нийгмийн

“Боомтоор гарсан охин чинь эргэж ирээгүй”

Улсын хилийн боомтоор бусдын бичиг баримтаар гарах гэж оролдсон тухай мэдээлэл хаа нэг сонсогддог. Тэгвэл бусдын бичиг баримт ашиглан гарсан байж болзошгүй тухай мэдээлэл бидэнд байна.

Тодруулбал, ээжтэйгээ цуг урд хөрш рүү байнга наймаанд дагаж гардаг охины бичиг баримтаар өөр нэг боомтоор гараад орж ирээгүй гэх мэдээлэл байгаа юм.

Хэрэг явдлыг бүр тодруулбал, Б.М өөрийн 14 настай охин Б.Х-ын хамтаар наймдугаар сарын 09-нд Замын-Үүдийн боомтоор Эрээн рүү гарчээ. Ингээд орж ирээд 2020 нэгдүгээр сарын 20-нд охинтойгоо цугтаа дахин Бичигтийн боомтоор гарах гэтэл “Танай охин 2019 оны сүүлээр Өмнөговь аймгийн Шивээ Хүрэнгийн боомтоор гараад эргэж ирээгүй буюу орж ирсэн тэмдэглэл алга” гэж боомтын ажилтнууд хэлжээ.

Ээж охин хоёр гайхаш төрөн хамгийн сүүлд Замын-Үүдийн боомтоор гараад ганцхан хоноод орж ирсэн тухай үнэн учир байдлаа хэлж, тайлбарласан байна.

Тухайн үед гаалийн ажилтнууд техникийн алдаа гарсан байж болзошгүй гээд гайхасхийгээд ээж охин хоёрыг хилээр гаргажээ.

Б.М өөрийн нь охин зөвхөн өөртэй нь цуг ганцхан хоногоор наймаанд яваад буцаад ирдэг байтал яагаад өөр боомтоор гараад эргэж ирээгүй вэ гэдэг эргэлзээ, айдас төржээ.

Ингэхдээ охиных нь бичиг баримтыг ашиглаад хэн гарсан, эсвэл бичиг баримтыг нь ашигласан хүний наймаа явж байгаа ч юм бил үү гэх хардлага төрж өнөөдрийг хүрсэн аж.

Эл мэдээллийн дагуу бид холбогдох байгууллагуудаас мэдээлэл авахыг хүслээ. Ингээд,

Гаалийн Ерөнхий газраас энэ талаар тодруулахад, “Боомтоор орсон гарсан тухай тэмдэглэлийн талаарх мэдээлэл манайд байдаггүй. Энэ талаар Хилийн цэргийн газраас асууж тодруулах нь зүйтэй” гэдэг хариултыг бидэнд өгсөн юм.

Хил хамгаалах Ерөнхий газраас тодруулахад, “Нэгдүгээрт манайх аль боомтоор хэзээ хэн гарсныг мэдээлэх боломжгүй. Учир нь төрийн болоод хувь хүний нууцад хамааралтай асуудал. Хоёрдугаарт, тухайн үед бичиг баримтын болоод техникийн алдаа гарсан байж болзошгүй. Гуравдугаарт, тухайн ээжид охиных нь бичиг баримтаар хэн нэгэн гарсан гэх хардлага төрж байвал Хил хамгаалах байгууллагад өргөдөл юм уу хүсэлт гаргаж нарийвчлан шалгуулах эрхтэй” гэсэн хариултыг бидэнд өгсөн юм.

Ямартай ч Б.Х охины ээж өргөдлөө гаргаж охиных нь бичиг баримтыг хэн нэгэн ашигласан уу, чухам юу болсон талаар мэдэж болох нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хм
Хм
2020-02-03 14:22

Мэдрэл хүн л олж мэдэх гээд га�##�ь руу очно

Зочин
Зочин
2020-02-03 17:10

Хичнээн хүүхэд хулгайлагдаж хуурамч бичиг баримтаар гарсныг хэн ч мэдэх боломжгүй юм байна. Манай хил цэрэг га�##�ь нэг иймэрхүү ажилдагаас болоод �##�га хүүхдүүд олдохгүй байгаа юм байна.

Unshigch
Unshigch
2020-02-03 23:41

Erguu s#aanuud chini yum unshaad oilgdgui yumu . Oilgogdhoor bichsen bna. Korona tusval taarsan s#aakuud ve.

Иргэн
Иргэн
2020-02-04 07:37
Reply to  Unshigch

Энэ хил га�##�ь хуулийнхан нууц нэрийн дор мөн ч их хууль бус ажил амжуулах юм даа овоо ч авилга шаадаг байх амархан хөрөнгөжөөд байгаам даа харандаа шиг олон хурандаа нар нь

Zochin
Zochin
2020-02-04 13:30

Би яг иым байд�##�д орж саатуулагдсан. Хариуцлагагүй төрийн �##�бан хаагчид

өө
өө
2020-02-05 11:38

нөгөө Сэржмядаг охиныг ингээд л хэн нэгний нэр пас ашиглаад аваад гарчиж дэ

uurtai zochin
uurtai zochin
2020-02-06 19:32

manai nuhur az taarch europe-r aulah erh hojoood viz n garaad ehleed swden ywsan. endees hil gaaliar zgr garsan tgsn chine sweded ochood hil newtreh getel iim bichig barimttai hun manaid 6 jiliin umnu orj irsen bn butsaj garaagui bn gd buun asuudal bolson shude. tgd yaltchgii huruunii hee n mun bolhoor tgd oruulsan. harin nuguu huniig n olhoor bolood vldsen shude. humuus sto aimr bichig barimtiig n tgd ashiglaad bdiin bnle. manai hil gaalid orson garsan tsahim burtgel bhku tgd hunii bichig barimtaar uur hun garj bhd medehgui l bjidgiin bnle.

Пасспортын
Пасспортын
2020-02-07 09:13

Пасспортын хэлтсийнхэн уг зүйлийг хийж бгаа..
Миний охины пасспорт р бас гарсан бсан... Миний охин Урлагийн хүн л дээ дандаа гадаад явж бсан... эрх бүхий хүмүүс хийдэг юм бна лээ.... нилээн олон жилийн өмнө....

зочин
зочин
2020-02-08 03:32

Бичиг баотмт том хүн дээр ашиглаад гарсан байж болох гэвч гасанд хүрээгүй иргэнийг заав�##� эцэг эхийн зөвшөөрөлтэй батлан да�##�т хийлгэж наториатаар бат�##�гаажуулж гаргах ёстой биздээ батлан да�##�т хэрэв наториатаар хийлгэж гасанд хүрээгзй иргэний паспортоор өөр нэгэг насанд хүрээгүй ирнвгэнийг хил дамнуулан хүний наймаанны хохирогч болгосон бол наториатын �##�ь нэг газар хамтрагч бас хамсаатай л юм шиг

Zochin
Zochin
2020-02-08 03:42

Huuhedee bitgii abch ybaach. Aab eejiin hariutslagaguigees ersdrld orbol yana.

Zochin
Zochin
2020-02-08 03:42

Huuhedee bitgii abch ybaach. Aab eejiin hariutslagaguigees ersdrld orbol yana.

Зочин
Зочин
2020-02-09 14:25

Хүний наймаа

иргэн
иргэн
2020-02-10 00:52

паспортын хэлтсийнхэн л буруутай ш дээ энэ газрыг сайн ш�##�гаж хянаж бх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button