Нийгмийн
ФОТО: Гандантэгчэнлин хийдийн ойролцоох нийтийн байранд гарсан галыг унтраалаа

“Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын хоёрдугаар гудамжинд гэр хаусын дээвэр шатаж байна” гэсэн дуудлага өнөөдөр /2020.02.05/ 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
“Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид галыг бүрэн унтраалаа.
Зарим хүн энэ байрыг Гандантэгчэнлин хийдтэй андуурсан. Тэгвэл эл байр нь Гандантэгчэнлин хийдийн чанх урд байрладаг юм байна.
Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн


























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.