НИЙГЭМ

Жолооч нарт зориулсан CU сүлжээ дэлгүүрийн салбарууд нээлтээ хийлээ

CU олон улсын сүлжээ конвениенс  дэлгүүр нь хэрэглэгчдэдээ улам бүр ойртож, үйлчилгээгээ илүү олон байршилд хүргэх зорилгын хүрээнд Петровис Групптэй хамтран ажиллаж байна. Энэ сарын 16ны өдрөөс эхлэн “Энхтайвны гүүр” болон “Амгалан” дахь Петровисийн шатахуун түгээх станцуудад түшиглэсэн анхны салбар дэлгүүрүүдээ нээж, хэрэглэгчид жолооч нарт үйлчилж эхэллээ. 

Сэнтрал Экспресс СиВиЭс ХХК нь өнөөдрийн байдлаар CU олон улсын сүлжээ конвениенс дэлгүүрийн нийт 62 салбарыг Улаанбаатар хотод ажиллуулж байна.    

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд Петровисийн шатахуун түгээх станцад түшиглэсэн  нийт 6 салбар дэлгүүрийг нээхээр төлөвлөсөн бөгөөд ингэснээр хэрэглэгчдэд шатахуун авах зуураа олон улсын стандартад нийцсэн CU дэлгүүрийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь авах боломжийг олгох юм.   

Шатахуун түгээх станцад түшиглэсэн CU нэрийн дэлгүүрээс CU нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээг авахаас гадна жолооч нарт тусгайлан зориулсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтойгоороо  бусад салбаруудаас онцлогтой төдийгүй хэрэглэгчдийн цаг завыг хэмнэж буйгаараа давуу талтай юм.

Шинэ салбаруудын нээлтийн урамшуулал 3-р сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлэх тул жолооч та бүхэн дээрх хоёр салбараар  үйлчлүүлэн   50 хүртэлх хувийн хямдралтай, бэлэгтэй урамшуулалд хамрагдаарай.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button