ДЭЛХИЙ

Намиби Улсын эрдэмтэд үчимбэрийн тоо толгойг өсгөхөөр ажиллаж байна

Хүний хууль бус үйл ажиллагаанаас болж тоо толгой нь цөөрч, мөхлийн ирмэг дээр ирсэн амьтдын нэг нь үчимбэр юм. 100 гаруй жилийн өмнө 100 мянга гаруй зэрлэг үчимбэр Африк, Ойрх Дорнод, Азийн бүс нутагт тархан амьдарч байжээ. Харин өнөөдөр энэ тоо толгой 7 мянга болж цөөрсөн байна.

Шинжлэх ухааны аргаар үчимбэрийн тоо толгойг өсгөхөөр Бүгд найрамдах Намиби улсын хойд хэсэгт байрлах Отживаронго хотын эрдэмтэд ажиллаж байна.

Тус хотод Үчимбэр хамгааллын сангийн тусламжтайгаар Африк дахь цорын ганц үчимбэрийн генетикийн лабораторийг байгуулжээ. Лабориторт мянга гаруй зэрлэг үчимбэрийн цус, эд эс, ДНК-ийн мэдээлэл зэрэг хамгийн их генетикийн мэдээллийн агуулсан өгөгдлийн санг бий болгосон байна.

Үчимбэрийн хаант улс гэгдэх тус хотод дэлхийн нийт үчимбэрийн 20 хувь буюу 1400 зэрлэг үчимбэр байдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button