Нийгмийн

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг шүүх хурал хойшлов

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Пүрэвбаатарт /УБТЗ-ын дарга асан/ холбогдох хэргийн шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өвчний учир оролцох боломжгүй тухай хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлов.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Л.Пүрэвбаатар УБТЗ ХНН-ийн даргаар ажилласан хоёр жилийн хугацаандаа УБТЗ-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус бариулан, эзэмшиж байгаа гэх маргааныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2018 онд хэлэлцсэн юм.

Шүүх хурлаар  “УБТЗ” ХНН нь хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй бөгөөд Л.Пүрэвбаатар уг хаусыг эзэмших, ашиглах эрхгүй тул суллаж, Улаанбаатар төмөр замд буцааж өгүүлэх шийдвэр гаргасан удаатай.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
3 сар 20, 2020 16:57

Том хэргүүд эдэв ш�##�тгаанаар хойшлуулах юм. Тэр болтол цагдан хорих шийдвэр гаргав�##� ,гүйгээд л ирнэ. Тохиролцоод л байна аа даа. Хурц нарын хэрэг шиг.

Холбоотой мэдээ

Back to top button