ДЭЛХИЙ
Хорт хавдар үүсгэгч гэж үзэн “Johnson & Johnson”-ийн нунтаг цацлагын борлуулалтыг зогсоолоо

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг “Johnson & Johnson”-ийн хүүхдийн нунтаг цацлага “Johnson Baby Powder” бүтээгдэхүүнийхээ АНУ, Канад дахь борлуулалтаа зогсоохоор болжээ.
Нунтаг цацлага бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсгэгч шөрмөсөн чулуу буюу “asbestos” агуулдаг гэсэн 16,000 хэрэглэгчдийн нэхэмжлэл шүүх дээр ирсэн байна. Иймд тус компанийг хорт хавдраар өвчилсөн 22 эмэгтэйд 4.7 тэрбум доллар нөхөн төлбөр төлөх шүүхийн шийдвэр гарчээ.
Үүний улмаас нутаг цацлагын Хойд Америк дахь борлуулалт эрс буурчээ. Иймээс уг бүтээгдэхүүний борлуулалтыг ирэх саруудад зогсоохоо мэдэгдсэн байна.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: theguardian.com











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.