ДЭЛХИЙ
Цагдаагийн ажилчдад үнэгүй хоолоор үйлчилдэг рестораны эзэн ЦАГДААД буудуулж, амиа алджээ

Цагдаагийн ажилчдад үнэгүй хоолоор үйлчилдэг байсан АНУ-ын Кентакки мужийн Луисвилл хотод байрлах “YaYa’s BBQ” рестораны эзэн 53 настай McAtee нь даваа гарагт /2020.06.01/ үймээний үеэр тусгай албаныханд буудуулан амиа алджээ.
Тодруулбал, жагсаал хэрээс хэтэрч Онцгой байдлынхан гал нээх үед McAtee суманд өртөн амиа алдсан байна. Түүний цогцос гудамжинд бүтэн 12 цагийн турш байсанд иргэд бухимдан цагдаагийн ажилтнаас дүрс бичлэг бүхий нотолгоо шаардаж, цаашдаа цагдаа нарт итгэхгүй хэмээн мэдэгджээ.
Харин Цагдаагийн албаны зүгээс “Гал нэх үед камер ажиллагаагүй байсан бөгөөд иргэд бидний ажилд итгэх эсэх хамаагүй” хэмээн тайлбар өгсөн байна.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: metro.co.uk















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Olon jil pyaldagadajdee.
Хэрвээ америк хүчээр дарах гэвэл иргэний дайн үүсэх өндөр эрсдэлтэй.
Amerik sunuj bgaa uls l daa
Amerikt boslogoor hun uhej bna. Mgl d bol bur aimshig!!!